Аймгийн ЗДТГ

Хаваржилт хүндэрч болзошгүй учир зарим сумдад аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо

Өнөөдөр /2022.02.15/ аймгийн Онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар:-Монгол улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний хурлаар Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай тогтоолыг баримталж, аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж цуцлах,-Хилийн бүс нутагт коронавируст халдварын тархалт нэмэгдэх экспорт, импортын үйл  ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилго
2/15/2022

Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нярайн шарлалт хэмжих төхөөрөмж олгов

Сүүлийн үед нярайн эмгэг шарлалт нэмэгдэж байгаа учраас эрт илрүүлэх, оношлох нь чухал байгаа юм. Шарлалт хүндэрвэл хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болох, эндэх эрсдэлтэй. Иймд 2021 онд баталсан “Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн сангийн санхүүжилтээр  Жаргалант сумын Бугат, Рашаант, Жаргалант, Буянт Өрхийн эрүүл мэндийн төвд “Билиметр” буюу шарлалт хэмжих аппаратыг гардуулан өглөө. "ӨЭМТ-үүдэд шарлалт хэмжих аппарат нэн хэрэгцээтэй байсан. Одоо нярайн ш
2/15/2022

Хүүхдийн төлөө зөвлөл,залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдав

Өнөөдөр /2022.02.10/ аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдлаа. Хурлаар 2022-2024 онд Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. Энэхүү зөвлөгөөнд хүүхдийн төлөө зөвлөл, залуучуудын хөгжлийн салбар зөвлөлд багтсан 22 байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ.“Сүүлийн үед хүүхэд гэмт хэргийн золиос болох нөгөө талаар гэмт хэрэгт холбогдох зөрчлүүд их гарч байгаа учир хүүхдийн эрхийг хамгаалах,  эрхийг нь зөрчихгүй
2/11/2022

-Аргын тооллын 2 сарын 10. Пүрэв (Бархасвад) гараг (2022)

-Аргын тооллын 2 сарын 10. Пүрэв (Бархасвад) гараг (2022)-Билгийн тооллын шинийн 9, хөх морь, чөлөөт эх-3 од, суудал мод, мэнгэ 7 улаан, үл тохирохын барилдлагатай өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:07-18:06.-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлдхананд орших болой.-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.-Но
2/9/2022

Аймгийн Онцгой комиссын хурлаас Коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг энэ оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн төлбөртэй авах шийдвэрийг гаргав

Өнөөдөр /2022.02.09/ аймгийн Онцгой комиссын гишүүд  цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ үеэр мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудаас Коронавирусний халдвар болон Шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлын талаар цаг үеийн  мэдээллийг хэлэлцэж санал солилцов. Хурлаас:- Олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдаан, сургалт семинарыг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан зохион байгуулах- Коронавирусний халдварын шин
2/9/2022

Төрийн албаны шалгалтыг 4 дүгээр сард зохион байгуулна

Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.Шалгалтын бүртгэл  2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30
2/9/2022

Б.Буяндалай Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээнээс Хүрэл медаль хүртжээ

Өнөөдөр /2022.02.08/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, аймгийн Боксын холбооны тэргүүн С.Баянмөнх нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, тамирчин Б.Буяндалай, дасгалжуулагч багш А.Магсаржав нарыг хүлээн авч уулзлаа.Б.Буяндалай нь Узбекстан улсын Ташкент хотноо энэ оны нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд болсон U-22 Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээний 60кг-ийн жинд оролцож Хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр 13 настайдаа аймгийн БТСГ-ын
2/8/2022

Сар шинийн өдрүүдэд 1300 гаруй иргэн ковидын шинжилгээ өгөхөд 487 тохиолдол батлагдсан байна

Монгол Улсын Засгийн газар, Улсын болон аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас гаргасан шийдвэр, өгсөн үүрэг чиглэлийн дагуу мэргэжлийн болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдыг үүрэгжүүлж ажилласан байна. Баярын өдрүүдэд өдөрт 420 гаруй, давхардсан тоогоор 3000 орчим алба хаагч хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зэргээр чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэжээ. Тэгвэл 1300 гаруй иргэн ковидын шинжилгээ өгөхөд 487 тохиолдол батлагдсан байна. Үүни
2/7/2022

“НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г сар шинийн өдрүүдэд 12:00-14:00 цагийн хооронд ажиллуулахаар боллоо

Өнөөдөр /2022.01.31/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” хуралдав. Хурлаар сар шинийн өдрүүдэд чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ярилцаж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:-Мэргэжлийн байгууллагууд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах,- Иргэдээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөх “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г сар шинийн баярын өдрүүдэд буюу 2022 оны 02 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд 12:00-14:00 цагийн хооронд бусад өдрүүдэд хэвийн горимд ажиллуулах,-БОЭТ-ийн Рентген
1/31/2022
Ховдын мэдээ