Батлан хамгаалахын дэд сайд Ховд аймагт ажиллав

May be an image of newsroom and text

Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр /2026.05.06/ Ховд аймагт ажиллав.

May be an image of text

Албан томилолтын үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, хэлтэс агентлагийн дарга нартай уулзаж Монгол улсад орон нутгийн хамгаалалтын ач холбогдол, үр дүнг таниулах зорилго бүхий “Цогц батлан хамгаалах бодлого" илтгэлийг сонордуулав. 

No photo description available.

Мөн “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”-ийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг хэлэлцэж, цаашид тус хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн талаар санал солилцлоо.

May be an image of lighting, speaker, dais and text

Дараа нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчидтай уулзав. 

May be an image of dais and text that says

Энэ үеэр:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил”, Батлан хамгаалах яамнаас 2026 оныг “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлийн жил” болгон зарласантай холбогдуулан “Хүн төвтэй хөгжил” сэдвээр илтгэл танилцууллаа.

May be an image of text

Уулзалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Эрхбаяр оролцож батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of one or more people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ