Аймгийн Онцгой комиссын хурлаар 10 асуудал хэлэлцэв



Аймгийн Онцгой комисс 06-р сарын 17-ны өдөр хуралдаж, 10 асуудал хэлэлцэв. Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр болох УИХ-ын сонгуулийг онцгой нөхцөл байдлын үед зохион байгуулах тул халдвар хамгааллыг сайтар сахих шаардлагатай гэж үзэж СЕХ-ноос холбогдох журмыг гаргасан байна. Үүний дагуу сонгуулийн үеэр аймгийн Онцгой комисс болон эрүүл мэндийн байгууллагаас томилогдон ажиллах хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх талаар тус хурлаар хэлэлцэв.



Мөн Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн байна. Үүнтэй холбогдуулан УОК-оос Булган суман дахь Булган боомтод ХӨСҮТ, МХЕГ, ОБГ-ын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсгийг томилон ажиллуулсан байна. Уг хурлаар тус ажлын хэсгийнхэн боомтын үйл ажиллагаа, халдвар хамгаалал, мэргэжлийн байгууллагаас гаргасан дүрэм журмын хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын тайлан мэдээлэл, зөвлөмжийг танилцууллаа. Улмаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав зарим албан тушаалтнуудад энэ хүрээнд үүрэг чиглэл өгсөн юм. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ