
“Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Скаутын холбоотой хамтран 2021 оноос 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудаас 1000 гаруй хүүхэд бүртгүүлж үүнээс 126 сурагч шалгарчээ.

Ховд аймгийн 36 мянган хүүхдийг төлөөлөн манлайлагч таван сурагч
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан өсвөр үеийнхний дуу хоолойг хууль тогтоогчдод хүргэх, тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх, хүүхдүүд харилцан суралцах, өөрсдийгөө хөгжүүлж бусдадаа эергээр нөлөөлөх боломж нээгддэг.

Хөтөлбөрт хамрагдсан сурагчид өнөөдөр /2026.04.28/ өсвөр насныхан болон үе тэнгийн сурагчдадаа
“Сургуулийн орчин дахь аюулгүй, усан хангамж, ариун цэвэр эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд мэдээлэл олгох, амьдралын зөв хэв маяг, дадал зуршилд уриалах, парламентын боловсрол олгох "ЖИШИГ ЧУУЛГАН" зохион байгууллаа.

