Аймгийн ЗДТГ

Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх ажил 2018-2019 онд хийгдэнэ

Ховд аймгийн хөшөөтийн уурхайгаас 20-30 м-ийн зайд Цэцэг сумын Хөшөөт баг байрладаг байна. Уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан тэнд оршин сууж байгаа 200 гаруй өрхийн 1500 орчим иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр өдийг хүрчээ. Тэгвэл Ховд аймаг болон Моэнко ХХК-ний 2017-2020 онд хамтран ажиллах гэрээнд заасны дагуу тосгоныг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах ажлын хэсэг байгуулагдаж улмаар 2019 он гэхэд тосгоныг бүрэн нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. 
4/19/2018

Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл хуралдав

Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн хурал энэ сарын 18-ны өдөр Засаг Даргын Тамгын Газрын хурлын өрөөнд боллоо. Хуралд аймгийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дэд дарга Ч.Уранчимэг болон зөвлөлийн гишүүд оролцов.Хурлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөрийн өөрчлөлт, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар тус тус хэлэлцлээ.Аймгийн
4/19/2018

Ховд аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, сумдын гудамж, талбайн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, тохижилтын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хуралдав.Уг хуралд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх
4/19/2018

Цэцэг сумын Хөшөөт багийн нийт өрх, хүн ам, үл хөдлөх хөрөнгийн тоон судалгаа хийв

Ховд аймаг болон Мон Эн Ко ХХК хоорондын 2017-2020 онд хамтран ажиллах гэрээний дагуу Хөшөөтийн нүүрсний уурхай дахь Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах хамтарсан ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/108 дугаар захирамжаар баталсан. Ажлын хэсгийн хурлын шийдвэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхээр ахлуулсан судалгааны баг Цэцэг сумын Хөшөөт багийн нийт өрх, хүн
4/16/2018

Дайчилгааны бэлтгэл нөөцийн бие бүрэлдэхүүнийг давтан бэлтгэх сургалт явагдаж байна

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Цэргийн штабын 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бие бүрэлдэхүүнийг давтан бэлтгэх сургалтыг 04 дүгээр сарын 03-наас эхлэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулан явуулж байна. Сургалтад хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүний идэвхи сайн байгаа бөгөөдсургалтын явцтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд, Зэвсэгт хүчний Хуурай замын
4/13/2018

Ховд аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Д.Галсандондог хаваржилт хүнд байгаа зарим сумдад ажиллав

Ховд аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Д.Галсандондог хаваржилт хүнд байгаа сумдад ажиллаж, малчид ард иргэдтэй уулзах, санал бодлыг нь сонсох аймаг, улсын нөөцөд байгаа өвс тэжээлээс шаардлагатай байгаа сум, багийн малчдад хүргэх үүднээс орон нутагт ажиллаж байна. Энэ удаагийнхаа томилолтоор Мөст суманд ажиллаж, хаваржилт хүнд байгаа бүс нутгийн нэг болох тус сумын Цэцэг гол багийн малчдад тус бүр 2 уут тэжээлийн тусламж үзүүлжээ. ВИДЕО:
4/13/2018

“Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн” болов

Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг 04 дүгээр сарын 12-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар удирдан явуулсан бөгөөд 95 байгууллагын удирдах ажилтнуу
4/12/2018

“Улсын тэргүүний сум” шалгаруулах болзолд Увс аймгийн Бөхмөрөн сум 393.2 оноогоор тэргүүлжээ

Баруун бүсийн тулгуур төв Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг уялдуулах, хамтын ажиллагааг сайжруулах үүднээс “Баруун Бүсийн Зөвлөл” шинэчлэн байгуулагдсан. Тус зөвлөлийн анхдугаар хуралдаан 04 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хурлын танхимд боллоо. Хуралдаанд Ховд аймгийн Засаг дарга, Баруун Бүсийн Зөвлөлийн дарга Д.Галсандондог болон Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан,
4/10/2018

ITM-2018 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Ховд аймгийн “ЦАЙНЫ ЗАМ” өв соёлын наадмыг сурталчилсан байна

Монголын Аялал жуулчлалын холбоо, БОАЖЯам хамтран аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, жуулчны улирлыг уртасгах, гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор "International Travel Mart-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 19 дэх жилдээ буюу 2018 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд амжилттай зохион байгууллаа.Уг үзэсгэл
4/6/2018

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2018” сэдэвт сарын аян эхэллээ

Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар,"НИК" ХХК-ний Ховд аймгийн нефть хангамжийн салбар, Мэргэжлийн хяналтын газар, Ажил олгогч эздийн холбоо хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2018” сэдэвт сарын хугацаатай аяныг 04 дүгээр с
4/6/2018
Ховдын мэдээ