НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Ховд аймагт ажиллав

May be an image of one or more people and text

Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Лин Цао албаны бусад төлөөллийн хамтаар Ховд аймагт ажиллав.

Албаны төлөөллийг өнөөдөр /2026.05.08/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын орлогч Л.Энхбаяр болон бусад удирдлагуудын хамтаар хүлээн авч уулзлаа.

May be an image of one or more people and text

Уулзалтын үеэр "АДАПТ" төслийн хүрээнд Ховд аймагт хийсэн ажил, хөрөнгө оруулалт, үр дүнгийн талаар санал солилцов. Мөн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Энэ онд орон нутгийн оролцоотойгоор:

200 га-д татмын ойн нөхөн сэргээлт хийнэ. Мөн дөрвөн булгийн эхийг хашиж хамгаална. Зургаан байршилд бага оврын хөв байгуулна. Гүний 45 худаг засварлаж 10 худаг /гар худаг/ шинээр гаргахаар төлөвлөөд байна. 

May be an image of one or more people and text

Үүнээс гадна ХАА, байгаль орчны салбарт нэн шаардлагатай байгаа зарим ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

May be an image of text

Хөдөө орон нутгийн хөгжлийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажил, хамтын ажиллагааны амжилтыг үнэлж  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Лин Цаог "ХОВД АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр шагналаа.

May be an image of the Oval Office and text that says
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ