Аймгийн ЗДТГ

Аймгийн удирдлагууд “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨААТҮГ-ын төлөөлөлтэй уулзлаа

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч Э.Уртнасан нар өнөөдөр /2024.11.18/ “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨААТҮГ-ын төлөөлөлтэй уулзлаа. “Шинэ Ховд” ББХК нь: Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк Шинэ Ховд агро парк Шинэ Ховд бизнес хөгжлийн төв гэсэн салбар нэгжээс бүрддэг. Энэ хүрээнд: •Аж үйлдвэрлэл - 29 төсөл •Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл - 13 төсөл •Дэд бүтэц - 9 төсөл •Үйлчилгээ,аялал жуулчлал - 8 төсөл •Нийгэм, хотын хөгжил - 8 төсөл нийт 67 төсөл хэрэгжүүлэхээр
11/18/2024

Б. Хайдав Дарви сумын Засаг дарга болжээ

Дарви  сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааныг 2024 оны 10 сарын 31-ний өдөр зохион байгуулж Базарын Хайдавыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэн нийт төлөөлөгчдийн 55%- ын саналаар дэмжсэн.  Б.Хайдав нь аймгийн ИТХ-д Дарви сумаас сонгогдсон, хамгийн залуу төлөөлөгч, 29 настай.Аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гарган батламжилснаар Б.Хайдав өнөөдөр /2024.11.15/ сумын Засаг даргын үүрэгт ажилдаа орж тамга, тэмдгээ гардан авсан байна.
11/15/2024

ХОВД АЙМАГ:Орон нутгийн удирдлагууд баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонсов

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа ирэх дөрвөн жилд баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхийг дэмжиж ажиллахаар А/01 тоот захирамж гаргасан.Албан байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ:Хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр гаргасан захирамжийг хэрэгжүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг ч мөн зөвлөж чиглэл өгсөн. Тэгвэл өнөөдөр /2024.11.14/ хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж санал солилцон тэдний дуу хоолойг сонслоо.Засаг дарга М.Амарсанаа: -Улс орны татварыг бүрдүүлж, ажлын байр б
11/14/2024

"Ахмад настны тухай хууль"-ийн мэдээлэл өгөх сургалт эхэллээ

Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх хуулиудын нэг нь Ахмад настны тухай хууль юм. 2017 онд хэлэлцэн баталсан энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оны зургаадугаар сард баталсан. Хууль сурталчлах нөлөөллийн ажлын хүрээнд ахмадын байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, сургалтыг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Сургалтыг:-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, -Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар,-Монголын Ахмадын холбооноос аймгийн Заса
11/11/2024

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:Хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллах чиглэлийг өгөв

Ерөнхий сайдын захирамжаар М.Амарсанаа өнгөрсөн 7 хоногт аймгийн Засаг даргаар томилогдож ажлаа хүлээж авсан. Ажлын эхний 7 хоногт анхаарсан ажлын нэг нь албан байгууллагын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцох асуудал байлаа. Мөн энэ уулзалтаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон ирэх оны төсөвт тусгах ажлын саналаа хамт олны хурлаараа хэлэлцэж эрэмбэлэн “АЖЛЫН ХЭСЭГ”-т яаралтай ирүүлэх чиглэлийг өглөө. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа: -Улс орны татварыг бүрдүүлж, ажлын байр бий болг
11/9/2024

Аймгийн удирдлагууд ОНӨААТҮГ-ын дарга, эрх бүхий албан хаагчидтай уулзлаа

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч Э.Уртнасан нар өнөөдөр /2024.11.08/ ОНӨААТҮГ-ын удирдлагууд, эрх бүхий албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар: Тухайн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангасан, үйл ажиллагааны одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл сонсов. 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэлийг боломжийн түвшинд хангасан гэсэн мэдээллийг өмнөх удирдлагуудаас авсан. Өнөөдөртөө цаг агаар харьцангуй дулаан байгаа. Цаашид хүйтний эрч чангарч өвөлжилтийн нөх
11/8/2024

“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийнхөн орон нутагт ажиллав

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ. Дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх уг төсөл хөтөлбөрийг 17 аймгийн 52 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нэгдүгээр үе шат нь л гэхэд 2029 онд дуусах юм. Хөтөлбөрт Ховд аймгаас Булган, Манхан, Дарви, Жаргалант гэсэн дөрвөн сум багтжээ. Зорилтот сумдад Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих инженерийн дэд бүтэц, тээвэр логистикийн төв байгуулах, ногоон санхүүжилтийг дэмжих
11/8/2024

Э.Уртнасанг “Аймгийн Засаг даргын орлогч”-оор томиллоо

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гаргаж Э.Уртнасанг “Засаг даргын орлогч”-оор томиллоо. Өнөөдөр /2024.11.06/ Засаг даргын орлогч Халтайн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Э.Уртнасанг томилсон захирамжийг танилцуулан ажил хүлээлцэв.Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:Миний хувьд 2012-2016 онд Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Засаг дарга болон иргэд олон нийтийн төлөө зөв бодлого шийдвэр гаргахаас эхлээд ажлын ачаалалтай бас өндөр хариуцлагатай ажил. Энэ ачааг Э.Уртнасан үүрч чадна
11/6/2024

Аймгийн Засаг даргаар томилогдсон М.Амарсанаа ажлаа хүлээж авлаа

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр олонхын санал авсан аймгийн ИХ-ын төлөөлөгчид 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "АНХДУГААР ХУРАЛДААН"-аа зохион байгуулсан. Тус хуралдаанд оролцогчид Мөст сумаас сонгогдсон төлөөлөгч, аймгийн Ардчилсан намын дарга Морхын АМАРСАНАА-г 100 хувийн саналаар Засаг даргад дэмжиж Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ.Ерөнхий сайдын захирамжаар Морхын Амарсанаа аймгийн Засаг даргаар томилогдож өнөөдөр /2024.11.04/ ажлаа  хүлээж авлаа.Аймгийн ИТХ-ын да
11/4/2024

Жаргалант сумын ИТХ-ын даргаар Х.Батсүрэн сонгогджээ

Өнөөдөр /2024.10.28/ Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхйиг зөвшөөрч энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардулан өгч баяр хүргэв. Төлөөлөгчдийн 96.4 хувийн саналаар Жаргалан багаас сонгогдсон төлөөлөгч Хүрэлхүүгийн БАТСҮРЭН-г Жаргалант сумын ИТХ-ын даргаар сонгожээ.Жаргалант сумын ИТХ нь 29 мандаттай. Үүнээс МАН-6, АН-23 суудал авсан. Нийт төлөөлөгчдийн 12 нь эмэгтэй, 22 нь шинээр сонгогдсон төлөөлөгч байна. Хамгийн ахмад нь Рашаант багаас со
10/28/2024
Ховдын мэдээ