Admin 11/12/2016 Photo, Design 5 Ховд аймаг Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг 379 аж ахуйн нэгжид шалгалт явуулж 111 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэжээ. Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал явуулсан шалгалтын ажлын хэсэг хуралдлаа. Ховд аймгийн ИТХ-ын 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 227 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн стандарт шаардлагад үнэлгээ хийх зорилгоор Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/467 дугаар захирамжаар 17 сумын 379 аж ахуйн нэгжид холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсэн. Ш 11/12/2016