Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30 “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР”. Хүүхдийг бие махбод болон сэтгэл санааны шийтгэлгүйгээр, эерэг аргаар хүмүүжүүлэх нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Хүүхэд бүрт хайр” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулав.Арга хэмжээнд томчуудын төлөөлөл болсон 200 орчим хүн оролцлоо. Тэд: -“Чимээгүй хашгираан” -“Хүүхдийн дуу хоолой-амлалт-хариуцлага” -“Хайр дүүрэн” гэсэн гурван өртөөгөөр аялж Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд нэгдлээ. 2025 оны жилийн эцсийн байдлаар Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхэд хамгааллын үйлчилгээнд 1383 хүүхэд хамрагдсан байна. Эдгээрийг төрлөөр нь авч үзвэл:- Үл хайхрах хүчирхийлэлд-1090 хүүхэд- Бие махбодын хүчирхийлэлд-33 хүүхэд- Сэтгэл санааны хүчирхийлэлд-253 хүүхэд өртжээ. Эдгээрийн ихэнх нь буюу 79 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байна. Огноо: 5 өдрийн өмнө Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 146 Мэдээ таалагдсан: