Ховдчууд 3 ихэрээ 3 өрөө байраар мялаана



Одоогоос сар гаруйн өмнө /2020.05.14/ Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, гэргий Э.Содномбаярын гэр бүл 3 ихэр хүүгээр бүл нэмсэн. УБ хотод Эх нялхаст мэндэлсэн 3 ихэр хүү 7-р сарын 14-нд 2 сар хүрнэ. Аав ээж нь тэдэнд Б.Билэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Түвшинсайхан гэсэн нэр хайрлажээ. Ихрүүдийг Ховд нутагтаа ирсэн даруйд нь /2020.06.23/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар гэрт нь зочилж залуу аав, ээжид баяр хүргэн хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд гэр бүл, баг, сум, аймаг, улсдаа бүл нэмэн мэндэлсэн 3 ихэрээ /Б.Билэгсайхан, Б.Элбэгайхан, Б.Түвшинсайхан/ мялааж Ховд аймгийн нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг болгон энэ залуу гэр бүлд 3 өрөө байр олгох асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлүүлэхээр боллоо.



Мөн энэ өдөр аймгийн ХХҮГ, ГБХЗХГ, Жаргалант сумын Засаг дарга С.Гантөмөр, “Мөст цэвэрлэг булаг, ХХК-ийн захирал Т.Баярсайхан нар С.Бадампүрэв, гэргий Э.Содномбаяр нартаа баяр хүргэж 3 ихэр хүүгээ мялаалаа.


Ихрүүд удмаа дагаж мэндэлдэг гэдэг. Одоогоос 72 жилийн өмнө Содномбаярын аав Эрдэнэбүрэн гуайн ээжийн ээжийнх нь төрсөн дүү н.Ширнэн гэх хүнээс 3 ихэр мэндэлж байсан гэнэ.  




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ