Admin 1/31/2023 Photo, Design 5 "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III" хэрэгжиж байна Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих бэлтгэл ажлыг хангах, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” -ийг хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт төрийн албан хаагчдад үндэсний бичгийн сургалт явуулж байна. Сургалтаар төрийн албан хаагчдаас сорилго авч, үндэсний бичгийн мэдлэг дээшлүүлэх цахим бичвэр боловсруулах зөвлөмж өгч байна. Цаашид төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөт 1/31/2023
Admin 1/25/2023 Photo, Design 5 Аймгийн Засаг дарга Э.Болормаа хөдөөгийн сумдад ажиллаж байна Сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах асуудлыг шийдвэрлэхээр энэ сарын 24-ний өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. Ажлын хэсэг тус суманд ажиллах үеэр эхлээд төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонссон юм. Үүний дараагаар хөдөөгийн багуудаар ажиллаж, малчидтай уулзан санал хүсэлтийн сонсож, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээллүүдий 1/25/2023
Admin 1/25/2023 Photo, Design 5 Өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдад өвс тэжээлийн дэмжлэг олгоно Аймгийн Онцгой Комисс өчигдөр /2023.01.24/ хуралдаж өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдын малчдад өвс, тэжээл, хүнсний багц олгох тухай асуудлыг хэлэлцлээ. Ховд аймгийн хэмжээнд нийт 11 суманд цас ихтэй байгаагийн улмаас өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Иймээс сумуудаас ирсэн хүсэлтийн дагуу нийт сумдад Улсын Онцгой Комиссоос олгосон өвс, тэжээлийн дэмжлэгийг үзүүлэхээр боллоо. Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан болон холбогдох албаны төлөөллүүд Ховд аймагт ажиллах үеэрээ 1/25/2023
Admin 1/23/2023 Photo, Design 5 “Мөнгөлөг шагшуурга” хар ус нуурын мөсний баярыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор хатан Хар ус нуурын байгалийн цогцолборт газрыг түшиглэн “Мөнгөлөг шагшуурга 2023” цас, мөсний баярыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг анх 2009 онд байгаль хамгаалагчид, малчдын бүлэг нөхөрлөлийн санаачлагаар зөвхөн Хов 1/23/2023
Admin 1/19/2023 Photo, Design 5 “Invest Khovd” хөрөнгө оруулалтын форум эхэллээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотоос орон нутагт шилжих суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Invest Khovd” хөрөнгө оруулалтын форум эхэллээ.Dаруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хөрөнгө оруулалт, авьяас чадвартай чадварлаг боловсон хүчнийг татах, тус аймагт байгаа хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, Ховд аймгийн болон Б 1/19/2023
Admin 1/16/2023 Photo, Design 5 Баруун сумдад цас их орж зарим багийн айл өрхүүд рүү зам хаагдаад байна Өвөлжилт хүндрэлтэй байгаа сумууд болох Булган, Үенч, Алтай сумдад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар болон бусад албаны төлөөллүүд цаг үеийн нөхцөл байдалтай танилцан зохих арга хэмжээ авч ажиллалаа. Баруун гурван сумын хувьд нийт нутгаар цастай, тал хээрийн бүсдээ цасны зузаан 20-30 см, уулархаг бүс нутгаар 60-70 см орчим зузаан байгаа бөгөөд айл өрхүүд рүү зам хаагдсан хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсээд байна. Ий 1/16/2023
Admin 1/13/2023 Photo, Design 5 Бодлого тодорхойлох үйл явцыг бэхжүүлэх оролцогч талуудын хамтарсан уулзалт боллоо Шинжлэх ухаанд суурилсан бодлого тодорхойлох үйл явцыг бэхжүүлэх “Монгол орны хотуудад улс, орон нутгийн зэрэглэл, статус олгох, чиг үүрэг тодорхойлох асуудал ба Ховд аймаг, хот үүрэг, оролцоо” сэдэвт оролцогч талуудын хамтарсан уулзалт болов. Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн төлөвлөлттэй холбоотой дэвшүүлж буй төлөвлөлт, санал, шийдлийг ШУ-ны академи, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон холбогдох орон нутгийн төлөөллүүдэд танилцуул 1/13/2023
Admin 1/12/2023 Photo, Design 5 Төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалт зарлагдлаа Ховд аймгийн төрийн захиргааны удирдах албан тушаалын ахлах түшмэл, төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагч, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс, туслах түшмэлийн тусгай шалгалт зарлаж байна.Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг https://hh.csc.gov.mn/?sector_id=02001048&offset=1&limit=100 авна уу. 1/12/2023
Admin 1/12/2023 Photo, Design 5 Булган суманд шинжилгээний цэг байгуулав Аймгийн Онцгой комисс хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:-Хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын 2021 оны Шуурхай арга хэмжээний тухай 47 дугаар тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгож хүчингүй болголоо. -Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 2 сарын 28-ны өдрийн 49/А118 тоот тушаалаар баталсан “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын хэрэгжилтийг хан 1/12/2023
Admin 1/3/2023 Photo, Design 5 Аймгийн МХГ-ын захиргаа, аж ахуй, үйлчилгээний гэсэн орон тооны долоон хүн цомхотголд орж байна Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаад байгаа билээ. Энэ дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоо, ажилтан алба хаагчдыг холбогдох чиг үүргийн байгууллагууд руу шилжүүлээд байна. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг салбар салбарын байгууллагууд руу тухайн салбар хариуцсан байцаагчаар журмын дагуу шилжүүллээ. Мөн лабораторийн ажи 1/3/2023