Аймгийн Засаг даргын Тамгын газар "90 ЖИЛ-90 АЖИЛ"-д санал авч байна...



Ховд аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож буй энэ 2021 онд улсын, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 90 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн. Аймгийн Засаг даргын Тамгын газар энэ хүрээнд хийх ажлын талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж байна. Иргэд аймаг, орон нутгийнхаа тохижилт, бүтээн байгуулалтад хүч нэмэх саналаа 2021 оны 03 дугаар сарын 04-ээс 2021 оны 03 дугаар сарын 15 хүртэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар гэсэн цахим хуудсаар илгээх юм байна.

ВИДЕО: /Т.ЖАРГАЛСАЙХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ/




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ