“Монгол гэр бүл”, “Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөр хэлэлцүүлжээ



Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл, залуучуудыг дэмжих зорилгоор “Монгол гэр бүл”, “Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнтэй холбогдуулан Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, зөвлөх багийнхан “Монгол гэр бүл” хөтөлбөрийг 5 зорилттой, “Залуучуудын хөгжил” хөтөлбөрийг 4 заалттайгаар урьдчилсан байдлаар боловсруулж, үе шаттай хэлэлцүүлгийг зохион байгуулсаар байна.



Өчигдөр /2021.03.03/ гэр бүл, залуучууд руу чиглэсэн үйл бодлого, үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хөтөлбөрт тусгах ямар асуудал байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.



Ойрын хугацаанд дээрх хөтөлбөрүүдийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлнэ. Удаа дараагийн хэлэлцүүлгээс гарсан саналаас хөтөлбөрт зайлшгүй тусгах асуудлыг нь нэмж боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ярилцаж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих юм. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ