Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан банкны захирлуудтай уулзав



Өнөөдөр /2021.03.05/ аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх нар Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Монгол банкны болон арилжааны банкны захирлуудыг хүлээн авч уулзлаа.



Учир нь Монгол улсын Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг сэргээх зорилгоор хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг орон нутгийнхаа аж ахуйн нэгж, иргэдэд аль болох хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх тал дээр анхаарч ажиллах талаар санал солилцсон юм.



Энэ үеэр арилжааны банкны захирлууд цар тахалтай хүнд хэцүү цаг үед төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн жилийн 3 хувийн хүүтэй олгох дээрх зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч байгаа гэлээ. ХААН банк л гэхэд 100 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг хүлээн авчээ.



Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан: Анх гаргасан журмаар шаардлага хангаж зээлд хамрагдах аж ахуйн нэгж иргэд цөөхөн байгаа учраас Монгол улсын Засгийн газар журмаа дахин боловсруулж байна. Эцэслэн батлагдсан журамд нийцсэн шаардлага тавьж зээл хүссэн аж ахуйн нэгж, иргэдтэй аль болох уян хатан байдлаар хамтарч ажиллахыг хүслээ. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд мэдээлэл дутмаг байна. Тийм учраас бизнес эрхлэгчидтэй уулзаж хүндрэл бэрхшээл юу байгаа талаар сонсоно. Тал талаас саналаа нэгтгээд уламжилбал бас шийдэх гарц, хамтын ажиллагаа бий гэдгийг онцоллоо.

ВИДЕО:Т.ЖАРГАЛСАЙХАН /АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ/




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ