Өнөөдөр /2021.03.03/ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар энэ онд хийж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай, “Шинэ Ховд Жаргалант ТҮК” ОНӨААТҮГ-ын төлөвлөгөө батлах тухай зэрэг 4 асуудлыг хэлэлцэж санал солилцов.Ховд аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож буй энэ онд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 90 бүтээлч ажил хийхээр төсөв, төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хийх ажлын талаар олон нийтээс санал авч тусгай төлөвлөгөө гарган хийж хэрэгжүүлэхээр боллоо. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн саналыг энэ оны 03 дугаар сарын 04-15-ныг дуустал авах юм. Огноо: 3/3/2021 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 679 Мэдээ таалагдсан: