Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор 395 иргэн цахимаар бүртгүүлжээ



Төрийн албаны ерөнхий шалгалт 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн шалгалтад оролцох иргэдийг 2021 оны 01 дүгээр сарын 25-аас эхлэн 02 дугаар сарын 25 хүртэл цахимаар бүртгэхэд нийтдээ 395 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Ховд дахь салбар зөвлөл 1 өдөрт 5 ээлжээр буюу 1 ээлжинд 29 иргэнийг оруулахаар бэлтгэлээ хангасан байна. Тодруулбал, дээрх өдрүүдийн 07,10,12:30, 15, 17:30 гэсэн цагийн хуваариар шалгалтыг авч 3 өдөрт багтаан дуусгах юм. 

ВИДЕО: Д.ЭНХБОЛД /ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА/



“Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс оролцогчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж хувийн бэлтгэлээ хангаж ирэх ёстой. Зохион байгуулагчид мэргэжлийн байгууллагатай хамтран хүн нэг бүрийн халууныг үзэх, гарыг нь ариутгах хүн хоорондын зайг баримтлах шаардлагатай бол амны хаалтаар хангаж ажиллана. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ