Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чанарыг сайжруулах, багш, оюутан, сурагчдыг дэмжих зорилгоор
“Чанартай боловсрол”, “Чадварлаг багш, сурагч, оюутан”, “Монгол хэл, бичиг”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” зэрэг 4 дэд хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр хөтөлбөрүүдийг салбарын эрдэмтэд, багш, мэргэжилтнүүдийн санал, оролцоотойгоор анхан шатны түвшинд боловсруулж 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.
Энэ оны 03 дугаар сарын 06-ны өдөр Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нарын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн СӨБ-ын байгууллага, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн болон ТББ-ын төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн хөтөлбөр тус бүрд тусган дахин боловсруулах юм байна.
ВИДЕО: