ХАА,Байгаль экологи

Мөс цөмрөх аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Энэ оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Ховд гол  42 см мөсөн бүрхүүлтэй буюу 10-20 тн даацтай байна. Харин  Хар-Ус нуур 64 см мөсөн бүрхүүлтэй буюу 10-20 тн даацтай, Булган гол 31 см мөсөн бүрхүүлтэй буюу жижиг суудлын автомашин явахад даах чадвартай байгаа аж. Мөн Буянт голын мөсний зузаан 52 см буюу 10-20 тн даах чадвартай байгаа юм. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бүрэн хүрч бэхжээгүй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Иймээс малчид, тээвэр
12/30/2020

Жаргалант сумын Цамбагарав багийн шинэ суурьшлын бүсэд үүссэн 60 орчим тонн хур хогийг цэвэрлэлээ

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, шинэ суурьшлын бүс буюу Буянт голын ард 500 мкв талбайд шинээр хур хог хаягдлын талбай үүссэн тухай зарим иргэд мэргэжлийн байгууллага, холбогдох хүмүүст мэдээлж, цэвэрлэх талаар санал хүсэлт ирүүлсэн байна. Үүний дагуу аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран тус газарт бий болсон 60 орчим тонн хог хаягдлыг цэвэрлэв. Улмаар дөрвөн хова машинаар ачиж, аймгийн хог хаягдлын төвлөр
12/25/2020

Ховд аймгийн томоохон гол, нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

2020 оны 12‑р сарын 21‑ний байдлаар Ховд голын мөсний зузаан 34 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 40 см, Хар ус нуурын мөсний зузаан 58 см, Булган голын мөсний зузаан 25 см, Буянт голын мөсний зузаан 35 см байна. Хэдийгээр гол,нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Тиймээс  тээвэрчид, ард иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт буса
12/22/2020

72 цэгт тэмдэг тэмдэглэгээ хийжээ

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас энэ онд тодорхой байршил бүхий нутгийн нийт 72 цэгт тэмдэг тэмдэглэгээний ажил хийжээ. Тус ажил нь тусгай хамгаалалттай газар нутгийг иргэдэд сурталчилан таниулах, онцгой болон хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх зорилготой байв. Ингэхдээ Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар болон Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар, Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын бүсэд хязгаарлалтын хилийн багана 30 ширхэг ба
12/22/2020

Ховд аймгийн нутагт 31850 тураг гогой шувуу тоологджээ

Ховд аймгийн Хар-Ус нуур болон Хар нуур, түүний цутгал голд энэ онд тураг гогой буюу “хар галуу” шувууны ажиглалт судалгаа хийжээ. Тодруулбал, Ховд аймгийн Байгаль орчны салбар байгууллагуудаас энэ чиглэлд таван удаагийн тандалт судалгаа хийсэн. Үүний үр дүнд нийт 31850 тураг гогой шувуу тоологдсон байна. Тураг гогой (Phalacrocorax carbo) нь гогойныхон овгийн усны шувуу юм. Энэхүү шувуу нь том, хар бараан зүсэмтэй. амьдрах бүсээс шалтгаалан өдний өнгө зүс олон янз байна. Судалгаагаар биеийн
12/21/2020

Ховд аймгийн 91 багт 400 тоологч ажиллаж мал тооллогын ажлыг зохион байгуулна

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн мал тооллогын ажил хугацааны хувьд шахуу зохион байгуулагдаж байна. Ховд аймгийн хувьд энэ сарын 15-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаж аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг мөн сум бүрт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Аймгийн хэмжээний  91 багт нийтдээ 400 тоологч ажиллаж мал тооллогыг зохион байгуулж байна. Тооллогын хяналтыг 6 ажлын хэсэг 6 хэсэгт хийнэ. Хамгийн хол нь Алтай сумын Алтангадас ба
12/17/2020

Ц.Ганболд хотон шувууг хоёр дахь удаагаа Монгол гэрт тэжээж байна

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, биологич Ц.Ганболд гэмтсэн хотон шувууг хоёр дахь удаагаа монгол гэрт тэжээж байна. Ховд аймгийн нутагт хотон шувуу зусаж, үр төлөө авдаг цорын ганц өлгий бол Хар-Ус нуур юм. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар уг газарт 80 гаруй хотон шувуу өндөглөн зуссан. Орон нутагт нэн ховор амьтан болох хотон шувууг хууль бусаар агнах, гэмтээх тохиолдол гарсаар буй.Тодруулбал, Хар-Ус нуур орчим “Шувуун цуглаан” гэх газарт нэгэн хотон шувууны баруун далавч гэмтсэн, нис
12/17/2020

Ан амьтдын өвөлжилт хэвийн байна

Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийт таван анги, 28 баг, 79 овогт хамаарах 429 зүйл сээр нуруутан амьтан бүртгэгдсэн. Мөн тус аймгийн нутаг дэвсгэрт аргаль хонь, бөхөн, янгир ямаа, хулан адуу, хар сүүлт, цоохор ирвэс, зэгсний гахай, борцгор хотон, алтайн хойлог зэрэг улаан номонд бичигдсэн нэн ховор, ховордсон амьтад тархсан байдаг. Үүнээс 2020 оны тооллого судалгаагаар Ховд аймгийн хэмжээнд 8500 орчим бөхөн бий. Мөн 400-500 орчим ирвэс байна гэж БОАЖГ-аас мэдээллээ. Зэрлэг амьтдад жилийн тодор
12/15/2020

Ховд аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд зудын их эрсдэлтэй

Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс зудын эрсдэлийн мэдээг танилцууллаа. Тус байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зудын эрсдэлийн зураглал гаргажээ. Тус зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувийг  зудын их эрсдэлтэйд тооцсон байна.Үүнээс Алтай салбар уулсаа дагасан Мөнххайрхан сумын баруун хойд тал, Мөст сумын Хужирт баг, Цэцэг сумын Баян овоо, Баян гол багийн нутгаар зудын эрсдэлтэй гэж дүгнэгджээ. Мөн Булган, Алтай, Үенч сумын зүүн хойд талын уула
12/8/2020

Малын зах дээр өдөрт 50-60 тооны мал зах зээлийн ханшаар худалдаалагдаж байна

Ковид-19-ийн халдварын улмаас улс орон даяар хатуу хөл хорио тогтоогоод байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймагт мал, махны үнэ нэмэгдсэн, бас ховордсон гэх иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг Цагаан морь, Таван баялаг зэрэг малын захаар орж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Дээрх захуудад өдөр бүр 50-60 тооны мал, зах зээлийнхээ ханшаар худалдаалагдаж байна.  ВИДЕО:
11/15/2020
Ховдын мэдээ