
-Аргын тооллын 11 сарын 17. Даваа (Сумьяа) гараг (2025)-Намрын адаг улаан нохой сарын 28, цагаан бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, тэргүүн дагуул-13 од, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:00-17:12.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, ном сонсох, төрөл садан бололцох, бэрийн үйл, эм найруулах, мод таслах, тангараг тавих, цацал өргөх, худаг малтах, малын үс, ноос хяргах, эд юм өгөх, эд, мал худалдан авах, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, хиншүү, бузар, бэлбэсний үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.