Admin 4/2/2022 Photo, Design 5 Зэрэг сумын Гүвээ багийн малчин Г.Батсайханы гэр бүл “Аймгийн аварга малчин” цол хүртлээ Сар шинийн босгон дээр Ховд аймгаас 77 малчин “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Гүвээ багийн малчин Г.Батсайханы гэр бүл юм. Малчин Г.Батсайхан, С.Энхцэцэг нарын хүндтэй шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ. Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа эхлэн аав ээжээ дагаж мал маллаж эхэлсэн бөгөөд 2000 онд аав ээжээсээ өмч болгон өгсөн 100 гаруй толгой малтай өрх тусгаарлаж, буурлуудын 4/2/2022
Admin 4/1/2022 Photo, Design 5 Мөст сумын малчин Ж.Баттулга, түүний гэргий Ж.Алтанцэцэг нар 42 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж “Аймгийн аварга малчин” цол хүртлээ Мөст сумын Баянхайрхан багийн малчин Ж.Баттулга, түүний гэргий Ж.Алтанцэцэг нар “Аймгийн аварга малчин” цол хүртлээ. Тэд 1980 онд Мөст сумын 8 жилийн дунд сургууль төгсөн илгээлтийн эзэн болж мал дээр гарчээ. Тэр цагаас хойш тасралтгүй 40 гаруй жил мал маллаж явна. Өвөг дээдсээс уламжилсан нүүдэлчин ахуй, өв соёлоо тээж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж буй малчин Ж. Баттулга гуайнх 6 хүүхэдтэй. 3 хүүхэд нь малчин. Өөрийн ах дүүгээс гадна нутгийн 3-4 залуу малчдад мал маллах арга туршлагаас 4/1/2022
Admin 4/1/2022 Photo, Design 5 Малчин М.Ганзориг: Уулын бүс нутагт тэмээ өсгөх боломж байгаа Мал маллах арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг, улсдаа үнэлүүлж буй малчид мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн байдаг. Харин уулын бүсийн сумдад багтах Мөст, Мөнххайрхан, Дуут зэрэг хэд хэдэн сумдын зарим малчид байгаль, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тэмээн сүргийг төдийлөн өсгөдөггүй. Тэгвэл Мөст сумын Хужирт багийн малчин М.Ганзориг уулын бүс нутагт тэмээ өсгөх боломж байгааг харуулж явна. Эднийх бог бод нийлсэн 1000 гаруй толгой малтай. Мөн 20-иод тэмээтэй. Сумаас с 4/1/2022
Admin 4/1/2022 Photo, Design 5 Мөст сумын Хужирт багийн малчин Д.Батбаяр “Аймгийн аварга малчин” цол хүртлээ Сар шинийн босгон дээр Мөст сумаас дөрвөн малчин "Аймгийн аварга малчин" цол хүртсэн. Тэдний нэг нь тус сумын Хужирт багийн малчин Д.Батбаярын гэр бүл юм. Тэрбээр 16 жил мал маллаж байгаа. Буурлуудынхаа малч ухааныг өвлөн мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаа нь энэ юм. Аймгийн аварга малчин Д.Батбаяр, гэргий н.Шинэ-Од нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гэрт нь 4/1/2022
Admin 4/1/2022 Photo, Design 5 "Аймгийн аварга малчин"-аар шалгарсан Мөст сумын Цэцэггол багийн малчин О.Цэнд-Аюуш мал сүргээ чанаржуулахад анхаарч байна Ховд аймаг 8000 гаруй малчин өрхтэй. Тэдний нэг нь Мөст сумын Цэцэггол багийн малчин Отгонбаярын Цэнд-Аюуш түүний гэргий Мөнгөнтуяа нар юм. Тэд аав ээж, өвөг дээдсээс өвлөсөн малч ухаан, арга туршлагаараа 34 жил мал маллаж байгаа. Ажилч хичээнгүй энэ гэр бүлийн олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарууллаа. Аварга малчин гэр бүлийн хүндтэй шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв. Аваргынх эрдэнэт 4/1/2022
Admin 3/25/2022 Photo, Design 5 “Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгүүд Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр болсон “Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэгт “Хөнгөн, хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан илтгэл тавилаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд малын гаралтай түүхий эдийн нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ноолууры 3/25/2022
Admin 3/25/2022 Photo, Design 5 ХХААХҮЯ: 50.8 мянган тонн улаан буудайг худалдан авч, нөөц бүрдүүлэх ажлууд хийгдэж байна Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-аас тариаланчдынхаа санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тариаланчдын гар дээр байгаа зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваариуд хийгдээд байна. Хуваарийн 3/25/2022
Admin 3/22/2022 Photo, Design 5 ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Дотоодын хүнсний бүтээгдэхүүнийхээ нөөц хангамжийг нэмэгдүүлэх замаар иргэдэд ирэх үнийн өсөлтийг бууруулах бодлого барьж байна -Хөдөө аж ахуйн үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөл орох боломжгүй. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.-Хаврын тариалалт хаяанд ирлээ. Тариалалтын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?-Манай салбарын хувьд хаврын тариалалтын оргил цаг ирж байна. Өнгөрсөн жил бид 30 жилийн өмнөхтэй тэнцэхүйц хэмжээний өндөр үр дүнтэй ургац авсан. Энэ бол Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, тариаланчидтехнологийн цаг хугацаанд шаардлагатай ар 3/22/2022
Admin 3/17/2022 Photo, Design 5 Ховд аймгаас олдсон 1 сая орчим жилийн өмнөх тэмээн хяруулын байж болзошгүй өндгийг Шинжлэх ухааны академийн Палентологийн хүрээлэнд хүлээлгэж өгчээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2022.03.17/ Ховд аймгаас олдсон 1 сая орчим жилийн өмнөх тэмээн хяруулын байж болзошгүй өндгийг Шинжлэх ухааны академийн Палентологийн хүрээлэнд хүлээлгэж өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл хэрэгжиж аймгийн төвийн айлуудыг цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг хийж байгаа. Одоогоор 1900 айл цэвэр бохир усны шугамд холбогдох бүрэн боломжтой болсон. Энэ ажлыг гүйцэтгэж буй компани эксковатор 3/17/2022
Admin 3/16/2022 Photo, Design 5 З.МЭНДСАЙХАН: Хүнсний ногоочдыг дэмжсэн чухал шийдвэрүүдийг засгийн газрын хуралдаанаас гаргалаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар тэр дундаа хүнсний ногоочдыг дэмжсэн чухал шийдвэрүүд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсныг танилцууллаа. ХҮНСНИЙ НОГООЧДОО ДЭМЖИХ ЦОГЦ ШИЙДВЭРҮҮДЗасгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын 4-р аяны хүрээнд “ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор дотоодын зах зээл, ногоочид, тариаланчдаа дэмжих цогц шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Тодруулбал, Х 3/16/2022