ХАА,Байгаль экологи

Буянт голыг хамгаалах чиглэлд олон ажил хийж байна

Ховд аймгийн төвд амьдарч буй айл өрхийн дийлэнх хувь нь  Буянт голын ай сав дагуу зусланд гардаг. Тиймээс зуслангийн айлуудын ая тухтай амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сум, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хар нуур-Ховд голын сав газар хамтран олон бүтээлч ажил өрнүүлж байна. Тодруулбал, энэ жил тодорхой хоёр цэгт явган хүний зорчих гүүр барьсан. Мөн автомашины гарам 10 гаруй газарт хаалт хийсэн байна. Түүнчлэн 8 эко жорлон, хогийн бункер байршуулсан байн
7/6/2020

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас төрөн гарсан Аймгийн аварга малчдын шагналыг гардуулав

Цаст Цамбагарав хайрханы өвөрт мал сүргээ маллан, өсгөн үржүүлж, олон жилийн мал маллагааны арга туршлагаа төр, түмэн олноороо үнэлүүлэн 2019 оны "Аймгийн хошой аварга малчин", "Аймгийн аварга малчин" болсон Эрдэнэбүрэн сумын аварга малчдын шагналыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэлээ. Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин А.Рышат, түүний гэргий Т.Бигүл нар "Аймгийн хошой аварга малчин"-аарШураг багийн малчин Т.Хашбаатар, түүний
7/3/2020

“Дөргөн хатан” жуулчны эко баазад өнгөрсөн жил 4500 гаруй хүн амарсан

Ховд аймгийн Чандмань сумын нутаг, Дөргөн нуурын зүүн урд хөвөөнд байгуулагдсан "Дөргөн хатан" жуулчны эко баазад тухлан амрахыг урив. Тус эко бааз нь Ховд аймгийн төвөөс 195 км зайд оршидог. Нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах боломжтой бөгөөд нар салхины эрчим хүчээр хангагдсан. Боловсон бие засах газар, халуун ус шүршүүртэй, орчин үеийн стандартад нийцсэн гал тогоо бүхий жуулчны эко бааз гэдгээрээ онцлогтой.Энэхүү жуулчны эко баазыг TNC байгууллагын “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаал
6/29/2020

120 гаруй хоршоонд үнэлгээ хийжээ

Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлтэй анхан шатны ба дундын хоршоодод үнэлгээ хийх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын бүртгэлтэй 210 хоршоо бий. Үүнээс одоогийн байдлаар 120 гаруй хоршооны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн гэж Ховд аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Тус үнэлгээний ажил зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжэ
6/25/2020

Царцаатай тэмцэх ажлыг 20.0 мянган га газарт хийнэ

Ховд аймгийн хэмжээнд 20.0 мянган га газарт бэлчээрийн ургамалд хөнөөл учруулагч царцаатай тэмцэх ажил хийхээр төлөвлөж, 70.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тусгажээ. Үүнтэй холбогдуулан Ургамал хамгааллын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шавьж судлалын секторын эрхлэгч, доктор Х.Батнаран, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цогт-Эрдэнэ нар 7 хоногийн хугацаанд тодотгох судалгааны ажил хийжээ. Тодруулбал, царцааны гаралт,
6/23/2020

Үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хар-Ус нуурын усны түвшин  үерийн түвшнээс 12 см-ээр давсан байна. Харин Буянт, Ховд, Булган, Дундцэнхэр, Долооннуур, Үенч, Бодонч голын усны түвшин олон жилийн дунджаас 1 36 см ээр давсан байна. Цаашид  хур бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа юм. Иймд голын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэдийг  үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг  УЦУОШТ-өөс онцгойлон анхааруулж байна. 
6/18/2020

Өвгөн улиас модыг цэцгийн мандал болгожээ

Ховд аймгийн төв гудамжинд байгаа улиас модод 200 орчим жилийн түүхтэй гэж иргэд ярьдаг. Хот тохижуулах газрын хамт олон насны жамаар өвгөрч муудсан, ургалт зогссон улиас модыг цэцгийн мандал болгон ашиглах санаачилгыг орон нутагтаа нэвтрүүлжээ. Энэ ажил нь нийтийн эзэмшлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулахад чухал ач тустай бөгөөд өвөрмөц, эко шийдэл болохыг зарим иргэд хэлж байна. 
6/17/2020

Буянт гол дээгүүр хоёр модон гүүр барьж, ашиглалтад хүлээн авлаа

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Буянт голын хөвөөнд айл өрхүүд  зусланд гарсан байна. Үүнтэй холбогдуулан гол орчмын тохижилтыг сайжруулах, иргэд аюулгүй зорчих боломж бүрдүүлэх зорилгоор аймгийн Замын сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр Буянт гол дээгүүр хоёр модон гүүр барьжээ. Улмаар аймгийн Засаг даргын 2020 оны А\323 дугаар захирамжаар “Буянт голын жижиг явган гүүрийг барих ажлыг ашиглалтад авах ажлын хэсэг” байгуулагдсан. Тус ажлын хэсгийнхэн зургаадугаар сарын 15-ны өдөр Буянт
6/15/2020

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид нэмэгджээ

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд тариалалтын ажил 96 хувьтай байгаа бөгөөд ирэх долоодугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.Ховд аймагт 3000 орчим газар тариалан эрхлэгч иргэн бий. Тэд одоогоор аймгийн хэмжээнд нийт 2291.7 га талбайд тариалалт хийсэн байна.Үүнд, 210 га-д үр тариа, 676.8 га-д төмс, 916.8 га-д бусад төрлийн хүнсний ногоо, 488 га-д тэжээлийн ургамал тарьжээ. Харин өнгөрсөн жил 326 га-д тарвас тарьж, 4861 тонн ургац хураан авч байсан. Тэгвэл энэ жил нийт 328.2 г
6/12/2020

Ховд аймгийн малчдын 90 гаруй хувьд ноолуурын урамшуулал олгожээ

Ховд аймгийн хэмжээнд 11135 малчин өрх, мал бүхий иргэн ноолуурын урамшуулал авна. Одоогийн байдлаар 10450 малчин, мал бүхий иргэн  буюу 90 гаруй хувь нь ноолуурын урамшуулал авчээ. Мөн 722 малчин өрхийн бичиг баримтын  алдаатай мэдээллийг засварлан ХХААХҮЯ-нд хүргүүлсэн гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.Ховд аймгийн хэмжээнд 2019 онд  3.084.330 тоо толгой мал тоолуулсан. Үүнээс ямаа 1.631.150 толгой байна. Энэ жил малчид дунджаар 650 тонн орчим ноолуур бэлтгэн нийлүүлсэн гэх урьдчи
6/10/2020
Ховдын мэдээ