Хүчит 64 бөхийн барилдаан зохион байгуулав

May be an image of one or more people and text that says


Өнөөдөр /2025.11.26/ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 101 жилийн ойн баярт зориулсан аймаг, сумын цолтой болон залуу бөхийн барилдааныг аймгийн ЗДТГ, Ховд аймгийн Үндэсний бөхийн холбоо, аймгийн БТСГ хамтран Спортын төв ордонд  зохион байгууллаа.

Барилдаанд:

Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Ганцоож нарын манлайлсан аймгийн цолтой 11, сумын цолтой 17, нийт 64 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдав.

Нээлтийн үйл ажиллагаанд:

Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн БТСГ-ын дарга Б.Бямбажав нар оролцон ойн баярт зориулсан мэндчилгээ дэвшүүллээ. Мөн үзүүр, түрүүнд шалгарсан бөхчүүдэд шагналыг гардуулж баяр хүргэв.

May be an image of one or more people and text

Бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Базарсад, түрүүлж, аймгийн заан О.Чадалбат үзүүрлэлээ.

Харин аймгийн начин Т.Эрдэнэдалай, сумын заан Б.Анхбаяр нар шөвгөрлөө.

May be an image of one or more people and text

Барилдааны жаяг дэгийн багт хөлийн цэцээр аймгийн арслан Ц.Энэбиш, аймгийн заан Д.Уламбаяр, сумын начин Ч.Адилбиш, гарын даагаар аймгийн ахлах гарын даа С.Загдсүрэн, аймгийн гарын даа Т.Амарсайхан, Н.Ирэхзаяа, засуулаар аймгийн ахлах засуул С.Ихбаяр, аймгийн засуул Н.Алтанбаяр, С.Нэргүй, Х.Ганчулуун, тайлбарлагчаар Ховд аймгийн Үндэсний бөхийн тайлбарлагч Г.Батсүрэн, эмчээр БОЭТ-ийн Гэмтлийн их эмч Н.Бэрхбол тус тус ажиллав.

May be an image of one or more people, Superman and text

May be an image of one or more people, hat and train

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ