
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр
/2025.11.12/ орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Төрийн албаны 2025 оны IV улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 3072 иргэн оролцохоор бүртгүүлсний 109 нь Ховд аймгийн иргэн байна.
Шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс таван ээлжээр зохион байгуулах юм.

Энэ өглөө орон нутгийн цагаар 07:30-д эхэлсэн шалгалтын нэгдүгээр ээлжид 22 хүн оролцохоор бүртгүүлсний 15 нь ирж шалгалтаа өгч байна.