Admin 6/7/2021 Photo, Design 5 Улсын хэмжээнд тариалалт 89 хувьтай үргэлжилж байна Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 348.4 мянган га-д үр тариа, үүнээс 334.7 мянган га-д улаанбуудай, 12.4 мянган га-д төмс, 5 мянган га-д хүнсний ногоо, 7.5 мянган га-д малын тэжээл, 19.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 396 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 89.5 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 90.9 хувь, төмс 69.3 хувь, хүнсний ногоо 52.1 хувь, малын тэжээл 11.3 хувь, тосны ургамал 48.3 хувьтай үргэлжилж байна.Өнөөдрийн байдлаар хаврын 6/7/2021
Admin 6/5/2021 Photo, Design 5 Мянгад суманд сураггүй болсон иргэнийг 4 дэх өдрөө хайж байна Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Иргэн Ц. 48 настай. Гэр бүлийн хамтаар Мянгад сумын Чацаргант багийн нутаг, Ховд голын ойролцоо “Цоохор харгана” гэх газар нутаглаж буй н.Баярхүү гэх айлд 2021 оны 06 дугаар сарын 01-нд аймгийн төвөөс очжээ. Мөн өдрийнхөө орой тухайн айлаасаа гараад эргэж ирээгүй байна. Усанд осолдсон байж болзошгүй учраас ар гэрийнхэн нь 06 дугаар сарын 02-нд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Дууд 6/5/2021
Admin 6/3/2021 Photo, Design 5 Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.Өнөөдөр Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиолоо.Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлы 6/3/2021
Admin 6/3/2021 Photo, Design 5 “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр уулзалт зохион байгууллаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга орлогч Иштван Юу-тай цахим уулзалт зохион байгууллаа.Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Обрущанский Борбала Анна, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр, 1 дүгээр нарийн бичгийн дарга Ц.Орхонтулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Д.Навча 6/3/2021
Admin 5/31/2021 Photo, Design 5 Амарсанаагийн нэрэмжит залуучуудын цэнгэлдэх хүрээлэнд мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Монголын Залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ховд аймгийн Залуучуудын холбооноос тус ойн хүрээнд олон ажлыг шинээр санаачлан үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Амарсанаагийн нэрэмжит Ховд аймгийн залуучуудын цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн 30 орчим хувийг ногоон байгууламжтай болгохоор төлөвлөжээ. Үүнээс эхний ээлжинд 2500 ширхэг хайлаас мод тарьсан байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд агч, буулиас, болт бор гэсэн 3 төрлийн 500 ши 5/31/2021
Admin 5/31/2021 Photo, Design 5 Арьс ширийг хэрхэн үнэд хүргэх вэ? Манай улс арьс, ширэн түүхий эдийн арвин нөөцтэй хэдий ч цөөхөн хувийг үйлдвэрт боловсруулж үлдсэн нь үнэгүйдэж байна. Учир нь бэлтгэгдэж буй арьс ширний дийлэнх нь амьдын болон нядалгааны үеийн гэмтэлтэй байгаагаас үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлагыг хангадаггүй. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийг багасгаад зогсохгүй нөгөө талаас боловсруулалтын зардлыг нэмэгдүүлж улмаар үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг бууруулдаг. Арьс ширэн түүхий эдийн гэмтлийг боловсруулалтад орохоос 5/31/2021
Admin 5/31/2021 Photo, Design 5 Дэлхийн сүүний өдрийг 50 гаруй оронд тэмдэглэдэг -Малчид, фермер, үйлдвэрлэгч, хэрэглэгч нартаа “Дэлхийн сүүний өдөр”-ийн мэнд хүргэе-Жил бүрийн 6-р сарын 1-ний өдрийг олон улсад дэлхийн сүүний өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн 50 гаруй улс орон уламжлал болгон тэмдэглэдэг энэхүү өдрийг манай улс 2016 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрөөр дамжуулж сүү сүүн бүтээгдэхүүн, шим тэжээлийн ач холбогдлыг сурталчлан таниулдаг.Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүү үйлдвэрлэ 5/31/2021
Admin 5/27/2021 Photo, Design 5 Жаргалант сумын санхүүчид Ховд хотын өнгө үзэмжийг сайжруулахад оролцов Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албанаас санаачлан нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтыг сайжруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ховд -хотын өнгө үзэмжинд санхүүчдын оролцоо” аяныг 05-р сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны хүрээнд Жаргалант сумын ЕБС, цэцэрлэгийн нягтлан бодогчид, няравууд хамтран Театрын баруун талын нийтийн эзэмшлийн талбайн сүүдрэвч, сандал, усны суваг, усан хүрд зэргийг будаж урсгал засвар хийсэн байна. Мөн 250м2 5/27/2021
Admin 5/27/2021 Photo, Design 5 Зэрэг сумын Бургасан багийн малчин Г.Цогтдэлгэрийн хотонд САРЛАГ /үхэр/ ихэрлэжээ Одоогоос 4 хоногийн өмнө /2021.05.23/ Зэрэг сумын Бургасан багийн малчин Г.Цогтдэлгэрийн хотонд ихэр тугал /САРЛАГ/ мэндэлжээ. Малчин Г.Цогтдэлгэрийнх Бургасан багийн нутаг баруун хаяа “Шалын зоо” гэх газар зусч байна. Эднийх нийт 389 толгой малтай. Үүний 50 гаруй нь сарлаг юм байна. Бургасан багийн Засаг дарга Х.Батбилэгийн мэдээлсэнээр одоогоос 6 жилийн өмнө мөн энэ малчны хотонд сарлаг /үхэр/ ихэрлэж байжээ. 5/27/2021
Admin 5/27/2021 Photo, Design 5 Энэ өглөө Манхан сумын Баянгол багийн харьяат, аймгийн аварга малчин Г.Уртнасангийн хотонд ихэр тугал мэндэлжээ Өнгөрсөн 2020 онд Ховд аймгийн 8000 орчим малчдын нийт эх малын 20 хувь нь ихэрлэж мал сүрэг төлөөр өссөн. Чандмань суманд ихэр ботго, Мянгад суманд 4 ихэр тугал, Ховд суманд 4 ихэр хурга, Чандмань суманд 4 ихэр ишиг мэндэлж малч эзэн, нутаг хошуугаа баярлуулсан билээ. Тэгвэл энэ хавар Манхан сумын Баянгол багт мөн ингэ ихэрлэж, Мянгад сумын Цагаанбулан багт 4 ихэр ишиг мэндэлсэн. Энэ өглөө /2021.05.27/ Манхан сумын Баянгол багийн харьяат, аймгийн аварга малчин Г.Уртнасангийн хотонд ихэр ту 5/27/2021