Admin 8/22/2020 Photo, Design 5 Ховд аймагт хадлан бэлтгэх ажил оройтож эхлэх төлөвтэй байна Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүднээс Ховд аймгийн Засаг дарга өнгөрсөн 07-р сард 02 тоот албан даалгавар гаргажээ. Албан даалгаврын хүрээнд төв суурин болон ХАА-н өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудлыг тодорхой тусгаж төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна. Үүний хүрээнд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ХХААГ, Онцгой байдлын газартай хамтран хадлангийн гол бүс нутаг болох Мянгад, Буянт сумдын нутгаар 8/22/2020
Admin 8/18/2020 Photo, Design 5 Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 10 иргэнийг дэмжсэн байна Ховд аймагт 2019 оноос эхлэн "Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх" аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2020 онд Жаргалант суманд шинээр хүлэмжийн аж ахуй эрхлэхийг хүссэн, туршлагатай хөдөлмөрч 10 иргэнд нийт долоон сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Ийнхүү "Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх" аймгийн дэд хөтөлбөрт хамрагдаж, үр шимийг нь бодитоор хүртэж яваа иргэдийн төлөөлөл бол Жаргалант сумын тариаланч Г.Мишка юм. Тэрбээр хөтөлбөрт хамрагдсан иргэдэд хүлэмжид тариал 8/18/2020
Admin 8/14/2020 Photo, Design 5 “ҮРЖЛИЙН 20 ТОЛГОЙ ҮХЭР ТЭЭВЭРЛЭХ АЖИЛ’” гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “ҮРЖЛИЙН 20 ТОЛГОЙ ҮХЭР ТЭЭВЭРЛЭХ АЖИЛ’” гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тендер нээсэн өдрөөс эхлэн 14 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд үнийн саналыг 8 сарын 26-ны өдрийн 10:00 цагаас өмнө Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн байна. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 8 сарын 26-ны өдрийн 10:15 цагт цахимаар нээнэ.Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй бөгө 8/14/2020
Admin 8/11/2020 Photo, Design 5 "Нүүдэлчин монгол цахим сүлжээ" төслөөс Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлгийн тасагт хөрөнгө оруулалт хийв MIM ХХК-ны “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ ЦАХИМ СҮЛЖЭЭ” төслөөс Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч нарт зөөврийн компьютер, GALAXY А10 ухаалаг гар утас олголоо. Энэхүү төсөл нь Герман, Голланд улсын хөрөнгө оруулалт санхүүжилттэй. Монгол орны нүүдэлч малчдын хоршоо, бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж, МАА-н түүхий эд бүтээгдэхүүний чанар, үнэ өртгийг нэмэгдүүлэх сүлжээ бий болгох, Мал эмнэлгийн гэрчилгээний систем, баталгаажуулалтыг дэмжиж хамтран ажиллах зорилгоор энэхүү х 8/11/2020
Admin 8/7/2020 Photo, Design 5 Мал амьтны шилжилт хөдөлгөөнд сайтар хяналт тавьж ажиллахыг анхааруулав Баруун бүсийг мал амьтны гоц халдварт өвчнөөр тайван, гоц халдварт өвчний вакцин хэрэглэдэггүй эрүүл бүсээр баталгаажуулах Монгол Улсын бодлого, зорилтын хүрээнд тус аймаг нь мал амьтны гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 5-аас 2021 оны 7 дугаар сарын 5 хүртэл 1 жилийн хугацаанд зүүн болон төв, хангайн бүсийн аймгаас худалдаа арилжаа, үржлийн болон бусад зориулалтаар мал амьтныг Ховд аймагт нэвтрүүлэхийг хориглосон аймгийн Засаг даргын А/351 8/7/2020
Admin 8/7/2020 Photo, Design 5 Мал угаалгын ажлыг эрчимжүүлнэ “Мал угаалгын ажлыг эрчимжүүлэх тухай” Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 01 тоот албан даалгавар гаргасан байна. Энэ хүрээнд “Мал угаалга-2020” сэдэвт хоёр сарын аян өрнүүлэх юм. Тус аяны үйл ажиллагаа нь ирэх аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд сумдын нийт үхэр, хонь, ямааг угаалгын ажилд хамруулах аж. Ингэхдээ мал угаалгын ажлын ач холбогдол, үр дүнгийн талаар малчдад сурталчлах, шаардлагатай бодис, эм бэлдмэл, техник хэрэгслийн нөөц бүрдүүлэх, хөдөөг 8/7/2020
Admin 8/5/2020 Photo, Design 5 "Мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлэг-ариун цэврийн нөхцөл" сэдэвт бүсчилсэн сургалт болж байна Ховд аймагт "Мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлэг-ариун цэврийн нөхцөл" сэдэвт бүсчилсэн сургалт зохион байгуулж байна. Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай гэх баруун бүсийн таван аймгийн мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн технологич, малын эмч, мал эмнэлгийн хяналтын байцаагчдын төлөөлөл 50 гаруй хүн оролцож буй юм. Сургалтын үйл ажиллагаа өчигдөр эхэлсэн ба энэ сарын 06-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд нийт оролцогчдод хүнсний аюулгүй б 8/5/2020
Admin 8/4/2020 Photo, Design 5 Хүнсний ногооны үнэ ханш буурсан байна Ховд аймгийн төв зах дээр худалдаалж буй хүнсний ногооны үнэ ханшийн талаар тодрууллаа. Энэ оны наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар төмс, манжин, байцаа кг тутамд 1000, лууван 1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин сонгино 1500-3000 төгрөгийн үнэтэй байгаа бол хүрэн манжин кг тутамд 2000 төгрөг аж. Сүүлийн үед шинэ ургацын хүнсний ногооны нөөц нэмэгдсэнтэй холбогдуулан үнэ ханш 500-700 төгрөгөөр буурсан. Цаашид мөн буурах хандлага ажиглагдаж байна гэж худалдаа эрхлэгчид мэдээллээ. Түүн 8/4/2020
Admin 7/29/2020 Photo, Design 5 “Даш”-ийн модон гүүрийг 40 гаруй жил ашиглаж байна “Даш”-ийн модон гүүр нь Ховд аймгийн Булган сумын төвөөс 90 км зайд буюу Ендэртийн рашааны дэргэд Булган гол дээр бий. Тус гүүрийг 1976 онд вангийн торгууд “Гоогаа” хэмээн алдаршсан Короо овогтой Дашийн санаачлага, удирдлага дор хийсэн байна.Ингэхдээ Булган голын дунд орших том бул чулууг нүхлэн шон босгож бэхэлгээ хийж, тухайн үеийн нэгдлийн гишүүдийн хамтын хүчээр барьсан гэдэг. Гүүрний үндсэн хэсгийн урт нь 26, далангийн хамт нийт 65 метр бөгөөд одоо ч ашигласаар байна. Ийнхүү 40 гаруй 7/29/2020
Admin 7/29/2020 Photo, Design 5 Жумагийн өргөсөн шаргал чулуу 550 кг жинтэй Ховд аймгийн Булган сумын төвөөс 47 км зайд “Өмнө цөөгийн ам” гэх 50 метр өндөр дэнж дээр 550 кг орчим жинтэй цул шаргал чулуу бий. Тус чулууг Урианхай угсаатны бөх Н.Жумаг голоос өргөн ирж, тулгын гурван чулуун дээр тавьсан аж.Энэ талаар нутгийн иргэдийн ярьсан түүхийг танилцуулбал:Жумаг нь гэр бүлгүй, ганц бие, хааяа “хазаар гүйлгэчихдэг” шилийн сайн эр байжээ. Нэг удаа хийсэн хэргээрээ Булган гол орчимд баригджээ. Ингээд Ховдын амбанд хүргэхээр шийдвэрлэж дөрвөн настай үхрийн арьс дэвтээж бай 7/29/2020