Багш нарын дунд “БАГШИЙН ҮНЭЛЭМЖ БА ЁС ЗҮЙН АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээн зохион байгуулав

May be an image of text

Жаргалант сумын Цаст-алтай цогцолбор сургуулийн "ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ"-өөс “БАГШИЙН ҮНЭЛЭМЖ БА ЁС ЗҮЙН АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээн зохион байгууллаа. 

Энэ сарын 26-ны өдөр болсон тэмцээнд Ерөнхий боловсролын сургуульд 1-15 жил ажиллаж буй залуу багш нар оролцжээ.

Багш өөрийн өмнө тулгамдаж буй асуудлыг илрүүлэн, шийдэх арга зам, гарцыг эрэлхийлэх, хамтран ярилцах, өөрийн багшлах арга зүйгээ сайжруулах, багшийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, бие биеэсээ хамтран суралцах, харилцан туршлагаа түгээх, судалгааны өөрийн арга зүйтэй болох зорилготой тэмцээнд 30 гаруй багш бүртгүүлж 15 нь илтгэлээ бичиж хэлэлцүүлсэн байна. 

Илтгэлийн тэмцээний:

1-р байр Түүх, нийгмийн ухааны багш Б.Наранцацрал,
2-р байр Түүх, нийгмийн ухааны  багш П.Оюунжаргал
3-р байр Бага ангийн багш Д.Нарандулам,
Тусгай байр- Бага ангийн багш Б.Ариунбаяр нар тус тус шалгарчээ.

Тэмцээнийг тус сургуулийн сэтгэлзүйч Ц.Бадамцэцэг, МУИС-ийн философийн ухааны доктор, ёс зүйн ментор багш Г.Ичинноров, Нийгмиийн ухааны багш Б.Гэгээнжаргал нар шүүн явууллаа.

May be an image of one or more people and text

Өөрийнхөө хөгжил, дэвшлийн төлөө нэг алхмаар бусдаасаа түрүүлсэн  нийт оролцогчид, бусдаас суралцан цаг заваа гарган ирж сонссон багш нар, шүүгч багш нар болон зохион байгуулагч Ёс зүйн хорооны гишүүдэд талархал илэрхийллээ.

May be an image of map and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ