Admin 1/28/2019 Photo, Design 5 Ховд аймгийн Мянгад сумын адуучин Дэмбэрэлийн Гомбо “Алтан унаганы эзэн”-ээр тодорлоо Ховд аймгийн Мянгад сумаас 10 жилийн дараа “Алтан төлийн эзэн” тодорлоо. Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Дэмбэрэлийн Гомбо 30 жил мал маллаж, сүүлийн жилүүдэд адуун сүргээ голчлон өсгөн үржүүлсэн амжилтаараа Алтан төлийн эзнээр тодорч, шагналаа гардан авлаа. видео: 1/28/2019
Admin 1/27/2019 Photo, Design 5 Ховд аймгийн Дөргөн сумаас 12 жилийн дараа Улсын аварга малчин төрлөө Учран золгож буй 17-р жарны "Тийн Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин 7, Улсын аварга тариаланч 1 төрөн гарсан. Тэдний нэг нь Дөргөн сумын Аргалант багийн малчин Чулууны Буянжаргалын шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч баяр хүргэлээ.ВИДЕО: 1/27/2019
Admin 1/25/2019 Photo, Design 5 Дуут сумын ундны усны эрүүл ахуйн үзүүлэлтийг сайжруулжээ Ховд аймгийн Дуут сум Монгол орны хамгийн өндөрлөгт орших сум юм. Тус сумын иргэдийн ундны усны эрүүл ахуйн асуудал нэлээд хүндрэлтэй байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн онд Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ундны усны эрүүл ахуйг сайжруулах төсөл” хэрэгжүүлж, сумын төвийн худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж тавьсан ба сумын төвийн дээд хэсэгт шинэ худаг гаргаж ашиглалтад оруулжээ. Энэ ажлын үр дүнд сумын төвийн худагний уснаас дээж авч, мэргэжлийн байгууллагууда 1/25/2019
Admin 1/24/2019 Photo, Design 5 Мал эмнэлгийн газрын ажилтнуудын нэгдсэн сургалт өндөрлөлөө Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас шинэ бүтэц, зохион байгуулалтанд орсонтой холбогдуулан шинээр томилогдсон малын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Мал эмнэлгийн салбарт баримтлах бодлого, ажлын чиг үүргийг танилцуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой тус сургалтад 17 сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч, малын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 40 гаруй хүн хамрагдлаа. Аймгийн ЗДТГ-ын дарга, ТАСЗ-ийн дарга Д.Энхболд су 1/24/2019
Admin 1/22/2019 Photo, Design 5 Мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас шинэ бүтэц, зохион байгуулалтад орсонтой холбогдуулан шинээр томилогдсон малын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан анхдугаар сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд Ховд их сургуулийн лекцийн танхимд зохион байгуулж байна. Мал эмнэлгийн салбарт баримтлах бодлого, ажлын чиг үүргийг танилцуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой уг сургалтад 17 сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч, малын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 40 гаруй хүн хамрагдаж байна. Сург 1/22/2019
Admin 1/21/2019 Photo, Design 5 “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төсөл хэрэгжинэ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн багийнхан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, төслийн үйл ажиллагааны бэлтгэл хангах зорилгоор сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.Тус төсөл Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийн 1/21/2019
Admin 1/18/2019 Photo, Design 5 Ховд аймагт энэ онд 10 мянган загас, 30 мянган заарт харх агнана Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор загас болон заарт харх барих, агнах хэмжээ, хуваарийг баталж, мэргэжлийн байгууллага, сумдын удирдлагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг даалгасан байна.Амьтдын тоо толгойг сийрүүлж, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор Хар-Ус нуур орчимд Мянгад, Дөргөн, Чандмань сум нийт 10 мянган загас, 30 мянган заарт харх агнах ажлыг энэ оны 01 1/18/2019
Admin 1/16/2019 Photo, Design 5 Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Амьд ертөнцийн тайлан 2018”-г танилцуулав Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас цэнгэг ус, ой, монгол бөхөн, цоохор ирвэс, туруутны нүүдэл буюу хар суулт, цагаан зээр, хулан зэрэг амьтдын нүүдлийг хамгаалах, тогтвортой байдлыг хангах замаар байгаль хамгааллын ажлыг өргөн хүрээнд тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёр жил тутамд "Aмьд ертөнцийн тайлан"-г олон нийтэд танилцуулдаг байна. Тэгвэл 12 дахь удаагийн буюу 2018 оны "Aмьд ертөнцийн тайлан"-г олон нийтэд танилцуулах арга хэмжээ энэ сарын 15 ны өдөр Ховд 1/16/2019
Admin 1/14/2019 Photo, Design 5 Ирэх хавар тарих 5000 улиасны модлог мөчрийг бэлтгэжээ Ховд аймгийн Сум дундын ойн анги нь ирэх хавар мод үржүүлгийн талбайд 20-30 мянган заг, шинэс, улиас, бургас, хус зэрэг 5 төрлийн модлог ургамлыг үржүүлж, тариалах зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар Буянт, Жаргалант сумын нутаг дэвсгэрээс улиасны таналт, тайралт хийх журмаар хавар тариалах 5000 улиасны модлог мөчрийг бэлтгэж, суулгацаа зооринд хийж, цаасаар дарж хадгалсан байна. Аймгийн Сум дундын ойн анги өнгөрсөн 2018 онд 20 мянга орчим улиасны модлог мөчрийг мод үржүүлгийн талбайд 1/14/2019
Admin 1/9/2019 Photo, Design 5 Ховд аймгаас 2019 онд "Улсын аварга малчин" 7, "Улсын хошой аварга малчин", "Улсын аварга тариаланч" тус бүр 1 тодорсон байна Засгийн газрын 2019 оны 01-р сарын 09-ний өдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодруулсан байна. 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 108 малчныг “Улсын аварга малчин”, 9 малчныг “Улсын хошой аварга малчин”, 7 саальчныг “Улсын аварга саальчин”, 3 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт ол 1/9/2019