ХАА,Байгаль экологи

Алтай суманд 87 мянга гаруй эх мал төллөнө

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди энэ сарын 6-ны өдөр Алтай суманд ажиллалаа. Энэ үеэр тус сумын удирдлагуудтай уулзаж хаваржилтын төлөв байдлын талаарх мэдээллийг сонссон юм. Тус сум 2018 оны жилийн эцсээр 200121 толгой мал тоолуулж, өмнөх оныхоос 18338 толгой буюу 10 хувиар өсгөсөн дүнтэй байгаа. Үүнээс 87475 эх мал төллөхөөс хээл хаялт 521, зүй бус хорогдол 445 толгой байна. Харин мал төллөлт энэ сарын 5-ны өдрөөс эхэлж, одоогийн байдлаар 1000 орчим төл мал хүлээн авсан гэж сумын удирдлагууд
3/7/2019

Сурагчид загас хамгаалах талаар ярилцаж, уриалга гаргав

“Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Музей, Хүүхдийн нэгдсэн зөвлөл, "Монгол хадран" спорт загасчлалын клуб хамтран нуур, голын бохирдол, түүнд амьдрагч амьтдын төрөл зүйлд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх зорилгоор "Усан доорх амьдрал аюулд өртөж байна уу" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.Тус хэлэлцүүлэгт Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн Эко клубийн 20 гаруй сурагч оролцож, загасны тоо толгой цөөрч байгаа шалтгаан, загас үр
3/4/2019

Хууль бусаар агнасан 400 гаруй загасыг нууранд нь буцаан тавьжээ

Хар ус нуур орчмын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Хар нуур, Хар-Ус нууранд хууль бусаар загас агнуур  хийхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор байнгын хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд Хар нуур, Хар-Ус нууранд хоёрдугаар сард хийсэн хяналт шалгалтаар хууль бусаар загас барих зорилгоор тавьсан 27 ширхэг торыг илрүүлэн татаж, 400 гаруй загасыг нууранд нь буцаан тавьсан байна.Мөн Хар ус нуур орчмын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа нь Шинжлэх ухаан Газарзүй-Геоэкологийн хү
2/26/2019

“Ус биднээс ухамсар хүсэж байна-VI” сэдэвт сарын аян эхэллээ

Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас Дэлхийн усны өдрийг энэ жил “Хүн бүр ус уух эрхтэй” уриан дор тэмдэглэнэ. Энэ хүрээнд цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах зорилгоор “Ус биднээс ухамсар хүсэж байна-VI” сэдэвт сарын аяныг хоёрдугаар сарын 21-ний өдрөөс  эхлүүллээ. Аяны хугацаанд Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох, байгаль орчноо хам
2/21/2019

Ховд аймгийн хэмжээнд 20 мянга гаруй мал хорогдсон байна

Ховд аймгийн хөдөөгийн 91 багийн 7000 гаруй малчин өрхийн хотонд 3146.4 мянган мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс тэмээ 25.3 мянга, адуу 128.5 мянга, үхэр 193.6 мянга, хонь 1174.2 мянга, ямаа 1624.6 мянга, хонин толгойд шилжүүлснээр 4823.7 мянган тоо толгой мал байгаа юм.Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас Ховд аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрч, малын хэвтэр, бэлчээрийн хомсдолоос шалтгаалан аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын эхний 14 хоногийн байдлаар 20 мянга гаруй мал хорогдсон мэдээтэй
2/18/2019

Ховд аймгийн хэмжээнд 02-р сарын эхний 14 хоногийн байдлаар 20,0 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна

Ховд аймгийн хэмжээнд энэ хавар 3164.4 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 4823.7 мянган тоо толгой мал хаваржиж байна. Хэдийгээр хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа ч гэсэн аймгийн хэмжээнд хаваржилт хүндрэх төлөвтэй байна. 02-р сарын 5-аас эхлэн нийт нутгаар, 02-р сарын 12-оос 13-нд шилжих шөнө болон 13-ны өдөр ихэнх нутгаар буюу нийт нутгийн 70 орчим хувьд цас орж, цасны зузаан Алтайн салбар уулсаар 15-20 см, бусад нутгаар 2-10 см цасан бүрхүүлтэй өглөө оройдоо хүйтэн жа
2/16/2019

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:02 сарын 09,11-нд уулархаг нутгаар, 13-нд Их нууруудын хотгороор цас орж, салхи 9,10,13-нд баруун өмнөөс хойш эргэж 4-9м/с, зарим газраар 10-12м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурч, хүйтэн жавартай хэвээр байх тул болзошгүй аюул ослоос сэрэмжлэхийг анхааруулж байна. 
2/7/2019

Ховд аймгийн Мянгад сумаас 3 малчин аймгийн аварга малчнаар шалгарчээ

Ховд аймгийн Мянгад сум 235549 толгой малтай, 694 малчин өрхтэй. Тэдгээрээс энэ жил 3 малчин “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” 2 уяач “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” цол хүртлээ. Тухайлбал, Цагаан булан багийн малчин Лхагвын Төртогтох, Чацарганат багийн малчин Буянтогтохын Амарсанаа, Ядамсүрэнгийн Ган-Очир нар аймгийн аварга малчин цол хүртсэн байна. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуусан ажлын хэсэг тус сумын Цагаан булан багийн малчин Л.ТӨРТОГТОХОД "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-ы, Цагаан булан багийн уяач С.БАЯН-ОЧ
2/3/2019

Зэрэг сумаас “Аймгийн Хошой аварга малчин” 1, “Аймгийн аварга малчин” 3 тодорлоо

Сар шинийн босгон дээр Ховд аймгийн Зэрэг сумаас “Аймгийн Хошой аварга малчин” 1, “Аймгийн аварга малчин” 3 тодорч, энэ сарын 31-ний өдөр шагналаа гардан авлаа.  Тухайлбал, Зэрэг сумын Гүвээ багийн малчин Авирмэдийн Мөнхбат “Аймгийн хошой аварга малчин” цол хүртлээ. Мөн Зэрэг сумын Бургасан багийн малчин Домоогийн Атар, Өлзийдашийн Дэлгэр, Гүвээ багийн малчин Баатарсүрэнгийн Пүрэвхишиг нар “Аймгийн Аварга малчин”-аар шалгарлаа. ВИДЕО:
2/2/2019
Ховдын мэдээ