
2025 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/Энэ 10 хоногийн ихэнх хугацаанд салхи шуургатай, цаг агаар тогтворгүй байна/
Хур тунадас: 25, 29, 12 сарын 01-нд зарим газраар цас орно.
Салхи: 25, 27, 28, 29, 30-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 27, 30-нд хүйтний эрч бага зэрэг суларч нийт нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1 градус дулаанаас -4 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4....-9 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.