Зэрэг сумын сурагчдын "СОДОН ХЭМНЭЛ" хамтлаг "Торгоны зам-2" хүүхдийн урлагийн наадамд оролцож "ХҮРЭЛ МЕДАЛЬ" хүртжээ

May be an image of text that says

Монгол, Орос, Хятад гурван улсын найрамдалт харилцааны хүрээнд "Торгоны зам-2" хүүхдийн урлагийн наадам ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай боллоо.

Энэ оны 11 дүгээр сарын 02-06-ны өдрүүдэд тус наадамд орон орны 800 гаруй авьяаслаг хүүхэд оролцжээ. Тэдний нэг нь Улсын тэргүүний Зэрэг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын "СОДОН ХЭМНЭЛ" хамтлаг юм. 

"СОДОН ХЭМНЭЛ" хамтлаг бүжгээр "Хүрэл медаль" хүртсэн бол хамтлагийн гишүүн, сурагч А.Наранцолмон гоцлол бүжгийн төрөл "Мөнгөн медаль" хүртсэн бахдам амжилт гаргаж амжилтын буухиагаа үргэлжлүүлжээ.

May be an image of one or more people and text

Хамтлагийн багш Г.Отгончимэг "Шилдэг багш цом", "Алтан медаль" хүртсэн байна. 

Олон улсын энэхүү тэмцээнд оролцоход сурагчдын эцэг эхчүүд, Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон болон тус сургуулийн 2009 оны 11а ангийн хамт дэмжиж туслалцаа үзүүлжээ.

May be an image of dancing and text that says

No photo description available.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ