
Монгол Улсын хувьд шинжлэх ухааны ажилтны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тэмдэглэлт энэхүү өдрийг тохиолдуулан Монгол улсын Шинжлэх ухааны ухаан, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулан ажиллаж буй ажилтныг шагнаж урамшууллаа.
Тодруулбал,
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Ховд салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний дэд ажилтан Сайнбаярын Загдсүрэн Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэг хүртлээ.
Шагналыг өнөөдөр /2025.11.18/ аймгийн ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү гардуулан өгч, баяр хүргэв.
С.Загдсүрэнгийн хувьд:
-2000-2002 онд ЕБС-ийн физикийн багш,
-2002-2003 онд Ховд аймгийн Газар хөдлөлтийг бүртгэх станцын инженер,
-2003 оноос одоог хүртэл станцын дарга, Ховд салбарын эрхлэгч, Эрдэм шинжилгээний ажилтнаар тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд улсад 25 дахь жилдээ ажиллаж байна.
С.Загдсүрэн нь ЭШ-ний дэд ажилтан зэрэг дэвтэй, эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, дотоодын болон олон улсын хуралд оролцон аман болон ханан илтгэл тавьж хэлэлцүүлжээ.