
-Аргын тооллын 12 сарын 6. Бямба (Санчир) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын билгийн 17, шарагчин тахиа өдөр, мэнгэ 7 улаан, суудал шороо, хэрцгий охин-5 од, идэр барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:26-17:00.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, бэрийн үйл, хурим хийх, хүнийг ханаж, төнөх, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах, өс дарах, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.