
Өнөөдөр
/2025.11.12/ орон даяар нэгэн зэрэг эхэлсэн Төрийн албаны IV улирлын ерөнхий шалгалт Ховд аймагт өндөрлөлөө.
Энэ удаагийн шалгалтад аймгийн хэмжээнд нийт 108 иргэн оролцохоор бүртгүүлснээс 74.5 хувь буюу 80 иргэн шалгалт өглөө. Шалгалт өгсөн нийт иргэдээс 32 иргэн буюу 40.0 хувь нь тэнцэж “Төрийн жинхэнэ албаны нөөц”-д бүртгэгдлээ.

2025 оны 1-3 дугаар улирлын ТАЕШ-д нийт 441 иргэн бүртгүүлснээс 79.8 хувь буюу 352 иргэн шалгалт өгч 129 иргэн буюу шалгалт өгсөн иргэдийн 36.6 хувь нь тэнцэж нөөцөд бүртгэгдсэн. Төрийн албаны 2025 оны ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдийн тоо 161 болж нэмэгдэв.

Төрийн албаны IV улирлын ерөнхий шалгалт аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс таван ээлжээр амжилттай зохион байгууллаа.

