Ховд аймгийн төвөөс гурван км зайд орших Буянт голын ус тэлж, хачир гүйсний улмаас Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд байгаа зарим айл өрх усанд автсан байна. Эхний ээлжинд 1500 уут элс, таван машин шороо ашиглан хамгаалалтын бүс бий болгожээ. Гэвч одоогоор Буянт голын ус тэлж, тус хамгаалалтын бүсийг давсан байна. Иймээс бусад айл өрх усанд автахаас сэргийлэх ажлыг Жаргалант сумын ЗДТГ, холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж, далан босгохоор хэлэлцэж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.