
-Аргын тооллын 11 сарын 27. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын шинийн 7, цагаан хулгана, мэнгэ 7 улаан, суудал гал, тооно-22 од, үл зохилдох барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:04.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, эвлүүлэх, бэрийн үйл, ан гөрөө хийх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, хутга мэс ирлэх, архи уух, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, анд нөхөр бололцох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, улаан идээ авах, улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.