
Жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Бүгд найрамдах улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийг тохиолдуулан 16 нас хүрч байгаа хүүхэд, залуусыг оролцуулан
"ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ" зохион байгуулдаг уламжлалтай.
Өнөөдөр /2025.11.25/ аймгийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон албаны бусад төлөөлөл хамтран
"АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ыг зохион байгуулж хүүхэд залууст
"Монгол улсын иргэний үнэмлэх" гардуулав.
Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 1840 гаруй хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болсон сурагчид өнөөдөр /2025.11.25/ андгай өргөж "Иргэний үнэмлэх"-ээ гардлаа.
Арга хэмжээнд оролцсон олон сурагчид Үндэсний дээл, хувцсаараа гоёж иржээ.

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа хэлсэн үгэндээ:Эх оронч сэтгэлгээтэй, төр улсаа эрхэмлэн дээдлэх, түүх соёлоороо бахархах, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагатай байж өөрийгөө дайчлан чин шударгаар сурч, хөдөлмөрлөхийг эрхэм дүү нартаа захиж, амжилт хүсье гэлээ.
