МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн дэргэдэх Баруун бүсийн Күнзийн институтийн багш нарыг шагнаж урамшуулав

May be an image of text

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн дэргэдэх Баруун бүсийн Күнзийн институтийн багш Ли Сяоли (LI XIAOLI), Дулаан (DU LAN) нарыг хүлээн авч уулзав.

Багш Ли Сяоли (LI XIAOLI), Дулаан (DU LAN) нар 2023 оны 10 дугаар сард Ховд аймагт томилогдон иржээ. 

Хоёр жилийн хугацаанд Жаргалант сумын 8-40 насны 800 гаруй суралцагчдад тус бүр 1860 цагийн Хятад хэлний хичээл зааж, Хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK/HSKK -ыг 7 удаа амжилттай зохион байгуулан 70 гаруй шалгуулагчийг хамруулсан байна.

May be an image of text

Мөн 20 суралцагчийг Хятадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахад дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Үүнээс гадна Монголын улсын баруун бүс нутагт 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Күнзийн институтийн үйл ажиллагааг харуулсан 10-аад мэдээ, мэдээлэл бэлтгэн БНХАУ-ын Боловсролын Яамны Хятад, Гадаад хэл, соёлын солилцооны хамтын ажиллагааны төвийн “Күнзийн институт” сайтад нийтлүүлж, Монгол суралцагчид төдийгүй аймаг, орон нутгийг сурталчлан таниулсан зэрэг ач холбогдолтой олон ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.

Монгол, Хятадын боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа тэр дундаа Ховд аймгийн хүүхэд, залууст Хятад хэлний боловсрол олгох, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд хоёр багшийн оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж “ХОВДЫН ТӨЛӨӨ” тэмдгээр шагнаж урамшуулав. 

Шагналыг өнөөдөр /2025.12.01/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү гардуулж баяр хүргэлээ. 

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ