Admin 8/3/2023 Photo, Design 5 Манхан болон Зэрэг суманд хоёр хүн үерийн усанд амиа алджээ Өчигдөр орсон их хэмжээний аадар борооны улмаас үер болж Манхан болон Зэрэг сумдад хоёр хүн амиа алджээ.Тодруулбал, Манхан сумын Ботгон багийн Хавчиг гэдэг газар Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин үерийн усанд урсаж боогдсон, нэг хүн сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр /08.02-ны/ өдрийн 18:20 цагт хүлээн авчээ Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б “Волтз” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ 8/3/2023
Admin 6/21/2023 Photo, Design 5 Ховд аймгийн нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага сайн байна Аймгийн УЦУОШТөвөөс авсан мэдээллээр /2023.06.21/ нийт сумдын нутгаар зуншлагын байдал хэвийн үргэлжилж байна. Нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага сайн, 40 орчим хувьд дунд, 10 хувь буюу Мянгад сум муу гэсэн үнэлгээтэй байна.Зургаан сараас эхлэн хур тунадас бага орсон, хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр +40 градусаас дээш халж олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтад нөлөөл сөргөөр нөлөөлж байна. Бэлчээрийн ихэнх ургамал үзүүрээсээ шарлан гэмтэж, ургамлын ургалт удааширч зо 6/21/2023
Admin 6/12/2023 Photo, Design 5 Ховд аймгийн залуу малчдын төлөөлөл чуулж байна Ховд аймгийн хэмжээнд 8500 орчим малчин бий гэсэн судалгаа бий. Үүний 26 хувь нь 18-35 насны залуучууд. Тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг ярилцаж шийдвэрлэх, энэ асуудлаар хийж хэрэгжүүлж буй ажил, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах зорилгоор “ЗАЛУУ МАЛЧДЫН ЧУУЛГА”-ыг өнөөдөр /2023.06.12/ зохион байгууллаа.“Хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд салбарын яамтай хамтран аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй тус чуулгад сум тус бүрээс 10-12 залуу малчин оролцож байна. 6/12/2023
Admin 6/7/2023 Photo, Design 5 “ОЦОГ ХАД”-ны уурхайн үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо Алтай сумын нутаг “ОЦОГ ХАД” гэх газар “ТАЛСТ МОЛОР” ХХК вольпром буюу “ГЯНТБОЛД” олборлох үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл сүүлийн үед уурхайн талбайд хууль зөрчсөн асуудал удаа дараа гарч байна гэх гомдол мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлжээ. Хамгаалалтын болон уурхайн ажилчдын хооронд хүртэл зодоон, тэмцлийн асуудал гарсан. Үүсээд буй нөхцөл байдал, асуудал, гомдлын дагуу аймгийн Засаг дарга захирамж гарган ажлын хэсэг томилж чиг үүрэг бүхий мэргэжлийн бай 6/7/2023
Admin 5/12/2023 Photo, Design 5 Шувуудын ажиглалт, тандалт шинжилгээ хийжээ Байгууллагын календарчилсан төлөвлөгөө, ЗӨСҮТ-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 14-ний А/34 тоот тушаалаар батлагдсан /Зэрлэг шувуудыг тандах судалгааны арга зүй батлах тухай/ арга зүйн дагуу 2023 оны 05 дугаар сарын 03-05-ны хооронд Буянт, Мянгад сумын нутагт хамаарах Шувуун цамхаг, Шувуун цуглаан, Чулуун овоо, Өргөн ширэг, Элсэн шанаа зэрэг таван цэгт газар ажиглалт, судалгааг хийж гүйцэтгэжээ. Ажиглалт судалгаагаар давхардсан тоогоор 84 зүйлийн 914 шувуу тоологдсон байна. 5/12/2023
Admin 5/12/2023 Photo, Design 5 Өнөөдрийн байдлаар Хачигт халдварын эрсдэлд өртсөн 36 тохиолдол бүртгэгдсэн байна Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд 2023 оны 05 дугаар сарын 03-ны байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн 52 тохиолдол бүртгэгдэж хариу арга хэмжээг цаг алдалгүй авч үйлчилжээ. Галзуу өвчний эрсдэлд өртсөн иргэдэд яриа таниулга хийж галзуу өвчний эсрэг вакцинжуулалтад урьдчилан сэргийлэх болон эмчилгээний тунгаар эрсдэлд өртсөн бүх хүнийг хамруулж нэг хүнд 12 мл ийлдэс эмчилгээ хийсэн байна. Хачигт халдварын эрсдэлд өртсөн 36 тохиолдол бүртгэгдсэн. Эрсдэлд өртсөн иргэдээс сор 5/12/2023
Admin 3/17/2023 Photo, Design 5 Хөшөөтийн уурхайн байгаль орчны багийнхан зэрлэг ан, амьтдад өвс, тэжээл тавьж өгчээ МоЭнКо ХХК-ийн байгаль орчны ажилтнууд жил бүр -Байгаль орчны менежментийн төлөвлөгөө"-дөө биотехникийн арга хэмжээг тусгаж, Ховд аймгийн сумдад хэрэгжүүлдэг байна. Энэ жил цас ихтэй, хүйтэн өвөл болсон учраас хээрийн амьтад ч идэш, тэжээлээр дутагдаж байгаа. Тиймээс Хөшөөтийн уурхайн байгаль орчны багийнхан Ховд аймгийн Үенч сумын нутаг болон Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг, Цэцэг сумын нутаг Мянган угалзтын нурууны байгалийн цогцолборт газар, Дарви сумын Мөрөн багийн Хөшөөтийн хөндий 3/17/2023
Admin 3/17/2023 Photo, Design 5 МоЭнКо ХХК-ийн төлөөлөл "Эко клуб"-ын сурагчидтай уулзалт хийжээ "Дэлхийн усны өдөр"-ийг угтан Булган, Үенч, Бодонч голын сав газрын захиргаа болон МоЭнКо ХХК хамтран энэ сарын 16-ны өдөр сурагчдын "Эко клуб"-ын уулзалт зохион байгуулжээ.Булган суманд болсон тус уулзалтад Булган, Үенч, Алтай сум болон Баян-Өлгий аймгийн Булган сумын таван сургуулийн 32 сурагч оролцсон байна.Байгальд ээлтэй, экологийн боловсролтой ирээдүйн иргэдийг бэлтгэх нь энэ клубын зорилго бөгөөд сурагчдын дунд "Дусал ус" ханын сонины болон богино хэмжээний дүрс бичлэгийн уралда 3/17/2023
Admin 3/16/2023 Photo, Design 5 Төллөвөл зохих нийт малын 87870 толгой буюу 6.3 хувь нь төллөжээ Ховд аймгийн 17 сумын хөдөө аж ахуйн 91 багт 8600 гаруй малчин өрхийн 3.4 сая толгой мал хаваржиж байна гэсэн статистик мэдээ бий. Үүнээс энэ хавар 1.4 сая эх мал төллөнө. Энэ сарын 16-ны байдлаар төллөвөл зохих нийт малын 6.3 хувь буюу 87870 толгой мал төллөжээ. Үүнээс 86755 толгой төл бойжиж, 1117 толгой төл хорогдсон байна. Харин малын зүй бус хорогдол 37542 толгойд хүрчээ. Төрлөөр нь авч үзвэл тэмээ 62, адуу 2561, үхэр 3216, хонь 11039, ямаа 20664 хорогдсон, 10718 толгой мал хээл хаясан 3/16/2023
Admin 3/10/2023 Photo, Design 5 Ховд аймаг:Малын хорогдол 35000 орчимд хүрчээ Ховд аймгийн хэмжээнд 2023 оны эхэнд нийт 3 сая 463,7 мянган толгой мал хаваржиж байна. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсний улмаас 03 дугаар сарын 09-ний байдлаар нийт 34944 толгой мал /үүнээс тэмээ 48, адуу 2479, үхэр 3097, хонь 10255, ямаа 19065/ хорогдсон, 1282 толгой мал хээл хаясан мэдээтэй байна. Тэгвэл 18950 толгой мал төллөж, 86 толгой төл хорогдсон бол 18866 толгой төл бойжиж байна гэж аймгийн Хүнс, хөөө аж ахуйн газраас мэдээллээ. 3/10/2023