-Аргын тооллын 11 сарын 15. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 11 сарын 15. Бямба (Санчир) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын 26,
-Шар хулгана, мэнгэ 1 цагаан, суудал ус, харцага-11 од, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:58-17:15.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин морь, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хурим хийх, бэрийн үйл, хүүхэд үрчлэн авах, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүнийг ханаж, төнөх, амраг садан бололцох, багш шавь барилдах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, мал гаргах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, мал худалдах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ