
-Аргын тооллын 11 сарын 30. Ням (Адьяа) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын шинийн 10, харагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал огторгуй, могойг хүлэгч-25 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:19-17:02.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Хурим хийх, бэрийн үйл, төрөл садан болох, буян хишгийн даллага авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, өвчин эмнэх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, нохой авах, ан гөрөө хийх, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, мал хөнгөлөх, шинэ дээл эсгэх, оёж, хатгах, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.