ХОВД АЙМАГ:Галдан бошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

May be an image of one or more people and text

Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарласан түүхтэй.

Түүхэн энэ өдрийг "Улс тунхагласны баяр" хэмээн бахархан тэмдэглэж бүх нийтийн амралтын өдөр болгосон.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн 101 жилийн ой өнөөдөр (2025.11.26) тохиож байна.

Улс тунхагласны баярыг тохиолдуулан Галданбошигт хаан, Ард-Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

May be an image of one or more people, monument and text

Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагуудын дарга, удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов.

May be an image of ‎one or more people and ‎text that says

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн оролцогчдод аймгийн Засаг дарга М.Амарсанаа баяр хүргэж үг хэллээ.

May be an image of one or more people and text that says

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ