-Аргын тооллын 11 сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 11 сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын 29, цагаагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал хий, салхины эх-14 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:02-17:11.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш муу.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, буян хишгийн даллага авах, буян номын үйл, төрөл садан болох, бэрийн үйл, хурим хийх, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, нүүдэл хийх, үзмэр үзэх, цэрэг хөдөлгөх, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, газар хөндөх, морь уралдаж эхлэх, малын үс, ноос хяргах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, үхэгсдийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ