-Аргын тооллын 11 сарын 19. Лхагва (Буд) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын 29, хар луу, мэнгэ 6 цагаан, суудал гал, эрхтний тэргүүн-15 од, үхэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:03-17:10.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш муу.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, бэрийн үйл, хурим хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох, хануур төөнүүр хийлгэх, эвлүүлэх, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, морь уралдаж эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатах, малын үс, ноос хяргах, арилжаа хийх, эд, мал худалдах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, бузарыг дарж, дайсагнах үйл, мал гаргах, улайны үйл, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.