
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, ур чадварыг дэмжих зорилготой
“Монгол Абилимп–2025” улсын хоёрдугаар уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 17 төрөлд 200 гаруй оролцогч өрсөлдлөө.
Энэхүү уралдаанд манай аймгаас 8 төрөлд нийт 8 иргэн амжилттай оролцож дараах төрлүүдэд шагналт байр хүртлээ.

-Х.Бат-Очир Сийлбэр төрөлд ,
-Б.Отгон-Эрдэнэ Мэдээллийн технологи, Вөрд боловсруулалт төрөлд тус тус тэргүүн байр эзэлж Финланд улсад зохион байгуулагдах ОУ-ын тэмцээнд оролцох эрх авсан байна.
Харин:
-Х.Сэлэнгээ Уран хатгамал төрөлд дэд байр,
-Э.Батсайхан Цэвэрлэгээ үйлчилгээний төрөлд гутгаар байранд нар тус тус шалгарлаа.

Ур чадвар, авьяас, хичээл зүтгэлээ сорин амжилттай оролцсон баг, тамирчдадаа талархал илэрхийлье.
