
2025 оны 12-р сарын 01-нээс 12-р сарын 10-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/Энэ 10 хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар салхи шуургатай байна/
Хур тунадас: 05,07-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 04,05,06,07-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 04,05,06-нд хүйтний эрч бага зэрэг суларч, нийт нутгаар шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна. Бусад хугацаанд бага зэрэг хүйтэрч, нийт нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7....-12 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.