ХАА,Байгаль экологи

“МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээ зохион байгуулж байна

Дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү ар
1/24/2022

Өмнөх оноос малын тоо 307 мянгаар, малчин өрхийн тоо 600 гаруйгаар нэмэгджээ

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймгийн мал сүрэг 3,6 сая толгойд хүрчээ. Өөрөөр хэлбэл өмнөх оноос 307 мянган толгойгоор буюу 9,3 хувиар өссөн байна. Нийт мал сүргийн 1.3 сая буюу 35,2 хувь нь хонь, 1,9 сая буюу 54,1 хувь нь ямаа, 207,6 мянга буюу 5,8 хувь нь  үхэр, 146,6 мянга буюу 4,1 хувь нь адуу, 27,6 мянга нь буюу 0,8 хувь нь тэмээ эзэлж байна. Дөргөн сум хамгийн олон тэмээ тоолуулсан бол Мянгад сум адуу, Булган сум үхэр, ямаа, харин Дарви сум хамгийн олон хонь тоолуулсан байна.
1/6/2022

1086 мал шүлхийгээр өвчилснөөс 900 гаруй малын өвчний шинж тэмдэг арилж, эдгэрчээ

Ховд аймгийн зүүн сумдын нутаг Чандмань, Ховд, Мянгад, Эрдэнэбүрэн, Дөргөн гэсэн 5 сумын 13 багийн 12 голомтод 77 өрхийн 1086 мал шүлхийгээр өвчилсөн байна. 900 гаруй малын шүлхий өвчний шинж тэмдэг арилж эдгэрсэн бол одоогийн байдлаар 186 толгой мал өвчтэй байна. Халдварын тархалтыг хумих зорилгоор хариу арга хэмжээг түргэн шуурхай авч, байнгын 14 пост ажиллаж байна. Аймгийн хэмжээнд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хоёрдогч халдварыг зогсоохын тулд антибиотикийн эмчилгээ хийж, вакц
1/5/2022

Ховд аймгийн малын тоо 3,6 сая гаруйд хүрчээ

Мал тооллогын урьдчилсан мэдээгээр Ховд аймгийн 8544 малчин өрх мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж нийт 3,6 сая толгойд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, малын тоо өмнөх оноос 307466 толгойгоор буюу 9,3 хувиар өссөн байна. Сумдаас малын тоо, толгойгоороо Чандмань, Булган сум тэргүүлж байгаа бол Алтай, Цэцэг сумын малын тоо өмнөх оноос буурсан үзүүлэлттэй гарчээ. 2021 оны мал тооллогын эцсийн дүн ирэх оны нэг дүгээр сарын эхээр гарна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
12/28/2021

Өнөөдөр Дарви сумын Мөрөн багийн нутаг Сутай хайрхан уулын бэл орчимд IV-V орчим баллын газар хөдлөлт боллоо

Өнөөдөр /2021 оны 12 сарын 24-ний өдөр орон нутгийн цагаар 07 цаг 49 минутад/ Ховд аймгийн Дарви сумаас баруун урд зүгт 27 км-ийн зайд магнитуд нь M=4.9 –тэй мөн 2021 оны 12 сарын 24-ний өдөр орон нутгийн цагаар 08 цаг 05 минутад Ховд аймгийн Дарви сумаас баруун урд зүгт 12 км-ийн зайд магнитуд нь M=4.3 –тай газар хөдлөлт боллоо.  Уг газар хөдлөлт нь Дарви сумын Мөрөн багийн нутаг Сутай хайрхан уулын бэлд Баясгалантын ам, Овоон дэн гэх газар болсон байна.Аймгийн төвийн иргэд болон зари
12/24/2021

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан залуу малчдын 98,3 хувь нь малаа өсгөж, хамгийн дээд тал нь 500-800 гаруй толгойд хүргэжээ

“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” нь хамгийн үр дүнтэй хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, малчдын залгамж халааг бэлтгэх, залуусыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт сүүлийн таван жилийн хугацаанд 280 гаруй малчин өрх хамрагдаж МАА-н салбарт 500 гаруй хүн ажлын байртай болсон байна. Хөтөлбөрт хамрагдсан залуу малчдын 98,3 хувь нь малаа өсгөж хамгийн дээд тал нь 500-800 гаруй толгойд хүргэжээ. Тодруулбал, Ховд аймгийн Дөргөн с
12/15/2021

Ховд аймагт мал, тэжээвэр амьтдын тооллого 80 хувьтай үргэлжилж байна

Улсын хэмжээнд “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны жилийн эцсийн тооллого” эхэлсэн. Тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.Ховд аймгийн тухайд энэхүү тооллогын ажил 80 хувьтай үргэлжилж байна гэж Статистикийн хэлтсээс мэдээллээ.Тооллогын ажил зохион байгуулах аймаг, сумын комисс байгуулсан. Одоо Ховд аймгийн Статистикийн хэлтэс, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг 2021 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын хяналтын ажлаар
12/14/2021

Цөөрөм үүсгэн усгүйдсэн зэрлэг амьтдыг усалж, хужир шүү тавьж өгчээ

Өвлийн улирал эхэлсэнээс хойш Ховд аймгийн зарим сумдын нутгаар цас ороогүйн улмаас янгир ямаа усгүйдэх, замын хашлага нь амьтдын шилжилт хөдөлгөөнд саад учруулж байгаа нь ойрын өдрүүдэд ихээр ажиглагдаж байна. Иймээс 12 сарын 02 ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн Онцгой байдлын газар хамтран 8тн усыг зөөвөрлөн Ховд сумын Баянбулаг багийн Ямаат улаан уулын Ганц мод гэх газраар усанд орж ирдэг янгирын сүргийг ус уух боломжоор хангаж биотехникийн арга хэмжээ авчээ. /М
12/8/2021

З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд цаг үеийн асуудал буюу ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар нэгдсэн мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа.Дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажилласан хугацаанд байгаль цаг агаарын хүндрэл учирсан хэдий ч малчин, тариаланч, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчийн хүчин чармайлт, техник, технологийн шинэчлэл, Төр засгаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд хөдөө аж  ахуйн са
10/15/2021

Ховд аймаг дахь Шувуу бөгжлөх сууринд 77 зүйлийн 4300 гаруй бодгаль шувууг судлан бөгжилжээ

Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн Ховд аймаг дахь Шувуу бөгжлөх суурин нь намрын нүүдлийн үеийн судалгаагаа өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл энэ оны 08 дугаар сарын 13-аас 10 дугаар сарын 10-ны хооронд шувуу бөгжлөх судлах ажлыг хийжээ. Энэ хугацаанд 77 зүйлийн 4300 гаруй бодгаль шувууг бөгжлөн байгальд нь тавьсан байна. Судалгааны үр дүнд тус сууринд Зэржгэнэ төрлийн нэгэн шинэ зүйлийн шувуу бүртгэгдсэн бол Хумей дууч шувуу - Hume's Warbler (Phylloscopus humei) хамгийн олон буюу 1400 гар
10/11/2021
Ховдын мэдээ