Жаргалант сумын Цамбагарав багийн шинэ суурьшлын бүсэд үүссэн 60 орчим тонн хур хогийг цэвэрлэлээ



Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, шинэ суурьшлын бүс буюу Буянт голын ард 500 мкв талбайд шинээр хур хог хаягдлын талбай үүссэн тухай зарим иргэд мэргэжлийн байгууллага, холбогдох хүмүүст мэдээлж, цэвэрлэх талаар санал хүсэлт ирүүлсэн байна. 
Үүний дагуу аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран тус газарт бий болсон 60 орчим тонн хог хаягдлыг цэвэрлэв. Улмаар дөрвөн хова машинаар ачиж, аймгийн хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэсэн юм. Сүүлийн үед хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд нэмэгдсэн. Мөн иргэд хог хаягдлаа зориулалтын бус газар асгаж буй зөрчил нь шинээр хур хог хаягдал үүсэхэд нөлөөлж байна. Тиймээс иргэд цаашид Ховд аймгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг эмх цэгцтэй болгох, хогийг зориулалтын цэгт төвлөрүүлэх замаар ил задгай хог хаяхгүй байхыг албаныхан уриалж байв.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ