Ховд аймгийн томоохон гол, нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна



2020 оны 12‑р сарын 21‑ний байдлаар Ховд голын мөсний зузаан 34 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 40 см, Хар ус нуурын мөсний зузаан 58 см, Булган голын мөсний зузаан 25 см, Буянт голын мөсний зузаан 35 см байна. Хэдийгээр гол,нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Тиймээс  тээвэрчид, ард иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг УЦУОШТ‑өөс онцгойлон анхааруулж байна. 

Одоогоор мөсөнд цөмөрсөн 1 тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал, 12 дугаар сарын эхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт мөсөнд цөмөрсөн 3 зорчигч болон автомашиныг Ховд аймгийн Онцгой байдлын газрын аврагчид авран, хамгаалжээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ