Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас энэ онд тодорхой байршил бүхий нутгийн нийт 72 цэгт тэмдэг тэмдэглэгээний ажил хийжээ. Тус ажил нь тусгай хамгаалалттай газар нутгийг иргэдэд сурталчилан таниулах, онцгой болон хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх зорилготой байв. Ингэхдээ Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар болон Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар, Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын бүсэд хязгаарлалтын хилийн багана 30 ширхэг байршуулсан. Мөн мэдээллийн самбар долоо, онцгой бүсийн тэмдэг 13, анхааруулах тэмдэг 12 ширхэг нийт 72 газарт тэмдэглэгээний ажил хийсэн аж. Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутагт Ховд аймгийн таван сумын 13 багийн 983 өрх, нийт 3286 иргэн оршин суудаг гэх судалгаа бий.