Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн мал тооллогын ажил хугацааны хувьд шахуу зохион байгуулагдаж байна. Ховд аймгийн хувьд энэ сарын 15-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаж аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг мөн сум бүрт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Аймгийн хэмжээний 91 багт нийтдээ 400 тоологч ажиллаж мал тооллогыг зохион байгуулж байна. Тооллогын хяналтыг 6 ажлын хэсэг 6 хэсэгт хийнэ. Хамгийн хол нь Алтай сумын Алтангадас баг. Нэг талдаа 180-200 км зам туулах юм байна. ВИДЕО: Л.Ариунаа Ховд аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Огноо: 12/17/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1869 Мэдээ таалагдсан: